Хайх

Tesla компани хүүхдэд зориулсан электрон машин гаргалаа

Model S

Text: Б.Амина


Зураг:

Tesla компани хүүхдүүдэд зориулан Model S загварынхаа электрон, мини хувилбарыг худалдаанд гаргажээ

Хүүхдэд зориулсан Tesla Model S электрон машин 37 кг-ын даацтай бөгөөд 9,7 км/цаг хурдлах хүчин чадалтайгаар үйлдвэрлэгдсэн байна. Саарал, улаан, цэнхэр өнгөний сонголттой энэ унаанд жинхэнэ машинаас дутахааргүй аудио систем, тээшний хэсэг, хөдөлгүүр суурилуулжээ. Зай нь нэг цэнэгээрээ гурван цаг ажиллах бөгөөд хүсвэл нэмэлт зайг 50 доллараар худалдан авч, дахин 4,5 цаг "давхих" боломжтой. Tesla Model S for kids загвар 499 долларын үнэтэй худалдаалагдаж байна.

цааш үзэх