Хайх

Tesla машины Зул сарын баярын шоу

Гэрлийн үзүүлбэр

Text: Б.Амина


Зураг:

Tesla Motors компани Зул сарын баярын үзүүлбэр бүхий видео дэлгэлээ. Харин гол дүрд нь хэн байгаа бол?

Зул сарын баярт зориулан хийсэн уг шоунд гурван Model X загварууд хөгжмийн хэмнэлээр гэрлээ анивчуулна. Тус загварын хамгийн гол онцлог болсон зүйл нь дээшээ сөхөгдөж онгойдог хаалга нь билээ. Видеог Trans-Siberian Orchestra хамтлагийн "Wizards in Winter" дуутай хослуулжээ. Компанийн удирдагч Илон Маскийн хэлж буйгаар машинд Зул сарын баярт зориулан суулгасан тусгай программын дагуу гэрлийн үзүүлбэр хийгдсэн байна.

цааш үзэх