Хайх

Ухаалаг утасны картонон проектор

Ухаалаг утасны картонон проектор

Гараар угсарсан!


Зураг:

Гараар угсарсан картонон проектор ашиглан ухаалаг утаснаасаа видео бичлэг, зураг гарган үзнэ

Диафильм үзэх дуртай хүмүүст зориулж ухаалаг гар утасны хямд, картонон цаасаар хийсэн зөөврийн проектор гаргажээ. Энэ бол нэг том хайрцаг дотор нь дахиад нэг хайрцаг, линзны хамт байгаа зүйл юм.  30 ам.долларын үнэтэй төхөөрөмжийг зааврын дагуу хэрэглэгч өөрөө угсрах боломжтой. Ингэхдээ томруулдаг шил, картонон их бие, ухаалаг гар утас тогтоогч, картонон линз болон мөн л картоноор хийсэн фокус тааруулах цагиргуудыг эвлүүлнэ.
Үүний дараа гар утсаа цэнэглэгчинд залгаад, гэрэлтүүлгийг нь хамгийн тод дээр нь тохируулан хайрцганд байрлуулж тогтооно. Ингээд таны утсанд байсан зураг, бичлэгүүд хана эсвэл таазан дээр гарах болно. Цагиргуудыг эргүүлэн фокусаа тохируулан гэрлээ унтраахаа мартуузай!

Ухаалаг утасны картонон проектор (фото 1)

Ухаалаг утасны картонон проектор (фото 2)

Ухаалаг утасны картонон проектор (фото 3)

цааш үзэх