Хайх

Ухаалаг онлайн шоппинг: Дэвшилтэт хүргэлтийн үйлчилгээг мэдрүүлэх AvlaaBox

Ухаалаг онлайн шоппинг: Дэвшилтэт хүргэлтийн үйлчилгээг мэдрүүлэх AvlaaBox

Та захиалсан бараагаа авахын тулд дахиж хэзээ ч хүргэлтийн цагийг хойшлуулах шаардлагагүй боллоо

Text: Buro.Mongolia


Дижитал технологийн эрин үед гэртээ тав тухтай орчинд буйдангаасаа босолгүй шоппинг хийнэ гэдэг орчин үеийн амьдралын хамгийн том давуу талуудын нэг. Tаалагдсан эд зүйлс эсвэл өөрт таарсан хувцасны размераа олтлоо олон цагийн турш дэлгүүр хэсэхийн оронд интернетийн тусламжтай бид дэлхийн аль ч өнцгөөс хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгох бүрэн боломжтой болсон.

Улаанбаатар хотод ч мөн хүссэн брэндийнхээ бараа бүтээгдэхүүнийг ердөө хэдхэн товчлуур дараад л худалдан авах боломжийг бүрдүүлсэн ухаалаг платформууд зах зээлд хүч түрэн гарч ирж байна. Гэхдээ онлайн худалдан авалт хийхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь хүргэлтийн үйлчилгээ юм. Жишээ нь Монголын онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийсний дараа худалдан авсан эд зүйлсээ хүссэн газартаа, хүссэн цагтаа хүргүүлэн авах боломж төдийлөн байдаггүй. Харин үүнийг хамгийн ухаалаг, дэвшилтэт аргаар шийдвэрлэж чадсан нэгэн старт-ап компанийг бид онцлохыг хүслээ.

Ухаалаг онлайн шоппинг: Дэвшилтэт хүргэлтийн үйлчилгээг мэдрүүлэх AvlaaBox (фото 1)

Avlaa.mn худалдааны вебсайт нь 2019 онд үүсгэн байгуулагдсан старт-ап компани бөгөөд одоогоор тус вебсайтад хувцас, спорт бараа, цахилгаан бараа, гоо сайхан, гэр ахуйн эд зүйлс, ном, хүүхдийн бараа зэрэг өргөн хэрэглээний гадаадын болон үндэсний брэндийн 4,000 гаруй бүтээгдэхүүнийг байршуулаад байна. Чанартай, найдвартай мөн хамгийн гол нь хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалж, хүссэн цагтаа хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа тус вебсайт нь Улаанбаатар хотын онлайн шоппинг, хүргэлтийн үйлчилгээг орчин үеийн, дэвшилтэт түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

AvlaaBox гэж юу вэ?

Avlaa.mn вебсайт нь Монголд анх удаа хүргэлтийн ухаалаг шийдэл болох AvlaaBox үйлчилгээг нэвтрүүлжээ. Хэрэв энгийнээр тайлбарлавал энэ нь ухаалаг локер юм. Хэрэглэгчид худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүссэн цагтаа, өөрийн гэр эсвэл оффистойгоо хамгийн ойр байрлах AvlaaBox-оор түргэн, шуурхай, хамгийн хямд зардлаар хүргүүлэн авах боломжтой. Avlaa.mn вебсайтын хэрэглэгчид зөвхөн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүргүүлээд зогсохгүй албан бичиг баримт болон чухал эд зүйлсээ үлдээх, цаашдаа энэхүү локероос шууд худалдан авалт хийх боломж бүрдэх юм.

Хэрхэн ашиглах вэ?

Ухаалаг онлайн шоппинг: Дэвшилтэт хүргэлтийн үйлчилгээг мэдрүүлэх AvlaaBox (фото 2)

Та Avlaa.mn вебсайт руу нэвтэрч хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгон төлбөрөө төлөн захиалгаа баталгаажуулна. Мөн та захиалга хийхдээ захиалагчийн мэдээлэл болон хүргэлтийн хаягаа оруулна (энэхүү хаягтай хамгийн ойр байрлах AvlaaBox-оор хүргэлт хийгдэх юм). Үүний дараа таны утсанд зургаан оронтой код ирэх бөгөөд та өөрт ойр байрлах AvlaaBox дээр очин кодоо оруулан худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авна. Ингээд л гүйцээ. Амархан байгаа биз?

Хүргэлт ямар үнэтэй вэ?

Хэрэв та Avlaa.mn вебсайтаас 20,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хот дотор үнэгүй хүргэлт хийнэ. Харин 20,000 төгрөгөөс бага мөнгөн дүнтэй худалдан авалтад нэмэлт 3,500 төгрөг төлөн хот дотор бараагаа хүссэн байршилдаа хүргүүлэх боломжтой юм. Мөн та яаралтай хүргэлт хийлгэхийг хүсвэл 6,000 төгрөг төлөн хот дотор 1-3 цагийн дотор худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүргүүлээрэй.

Avlaa.mn
Утас: 77779222

цааш үзэх