Хайх

Ангараг гарагаас ус олжээ

Ангараг гарагаас ус олжээ

Цүнхээ бэлдэцгээе

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дэлхий нийт өдөр тутмын асуудлууддаа анхаарлаа хандуулж байх зуур NASA Ангараг гариг дээр ус олдсоныг мэдэгдлээ

Улаан гариг дээр ус байгаа эсэх талаар маргахаа одоо болих цаг ирсэн бололтой. NASA-гийн зарлаж буйгаар тэнд давслаг уусмал хэлбэрийн ус бий гэнэ.

MRO (Mars Reconnaissance Orbiter) гэх олон үйлдэл бүхий станцын ачаар эрдэмтэд мөс хайлахад үүсдэг усны үлдээдэг мөрийг судалснаар таамаглалуудаа баталж чаджээ. Дулаан улиралд Ангараг гараг дээр температур 21° хэм хүрэхэд мэдэгдэхүйц хэмжээний толбонууд үүсдэг бөгөөд тэдгээр нь дотроо Н2О агуулдаг давслаг уусмал болох нь тогтоогдлоо.

Ангараг гарагийг судлах дараагийн алхам бол түүний гадаргуу дээр амьд бичил биетнүүд байгаа эсэхийг шалгах аж. NASA-гийн тайлангууд ойрд цуврал кинонуудаас илүү сонирхол татаж байгаа тул, энэхүү түүхийн үргэлжлэлийг тэсэн ядан хүлээцгээе.

 

цааш үзэх