Хайх

Ямар D витамин хэрэглэх вэ?

Ямар D витамин хэрэглэх вэ?

Хүн бүрт зайлшгүй хэрэгтэй D аминдэмийн хамгийн ухаалаг хэрэглээ

Text: Buro.Mongolia


Яс бэхжүүлж, дархлаа сайжруулахаас гадна чихрийн шижин, зүрх болон бөөрний өвчин, үүгээр ч зогсохгүй даралт ихсэх, хорт хавдар үүсэх магадлалыг нэгэн зэрэг бууруулж чадах гайхалтай эмчилгээ бидний гар дор бэлэн байдгийг та мэдэх үү? Энэхүү олон талын ач тустай шидэт эмчилгээг өөрөөр мөн D аминдэм гэж нэрлэдэг. Эмч болон судлаачдын онцолж буйгаар бид бүгдийн сайн мэдэх ердийн D аминдэм нь маш олон талын ач тустай төдийгүй коронавирустэй тэмцэхэд нэн чухал үүрэгтэй хэдий ч дэлхийн хүн амын дийлэнх хувь нь уг аминдэмийн дутагдалд орсон байдаг нь бидний анхааралдаа авах хэрэгтэй том асуудал юм. Тэр дундаа 2019 онд хийгдсэн судалгааны дагуу Монгол улсын нийт хүн амын дунд D амин дэмийн дутагдал өвлийн улиралд 99, зуны улиралд 38 хувьтай байсан нь олныг цочроосон тоо баримт билээ. Үүнээс харахад Монголчууд D аминдэмийг нарнаас болон хоол хүнснээс хангалттай авч чадахгүй байгаа нь ойлгомжтой тул эмч болон мэргэжилтнүүд D аминдэмийг нэмэлтээр зайлшгүй хэрэглэх шаардлагатайг онцлоод байгаа юм. Мэдээж ингэхдээ дур мэдэн хэрэглэж болохгүй бөгөөд эхлээд цусны сийвэнгийн D витамины түвшинг тодорхойлсны дараа эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Мөн D аминдэм дотроо D3 төрөл (холекальциферол) нь бидний нарнаас гаргаж авдаг D аминдэмийн байгалийн хэлбэр тул энэ нь хамгийн үр дүнтэй төрөл гэж үздэг билээ.

Үүнтэй холбогдуулан бид хүмүүсийн эрүүл аж төрөх амьдралын хэмнэлийг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголдоо нэвтрүүлдэг WellBee компанийн Ditamin D3 аминдэмийг танилцуулж байна.


Ditamin брэндийн давуу тал

ESG стандартад нийцсэн байгальд ээлтэй хэрэглээ

ESG стандарт нь тухайн компанийн үйл ажиллагаа байгаль орчин болоод нийгэмд ээлтэй бөгөөд тогтвортой эсэхийг, засаглал нь хариуцлагатай эсэхийг хэмждэг олон улсын шалгуур юм. Харин Канадын Ditamin брэнд нь энэхүү шалгуурт нийцэх ухаалаг бөгөөд байгальд ээлтэй, хог хаягдал багатай хэрэглээг орчин үеийн залууст санал болгож байна. Тодруулбал, тус брэндийн D3 витамин нь шилэн савлагаатай бөгөөд өдөрт 1000 олон улсын нэгж Д витамин уувал нэг жижиг шил нь 360 хоногийн хэрэглээ болж жилд нэг хүнээс ганцхан шил хог гарах юм.

Ямар D витамин хэрэглэх вэ? (фото 1)

Бүх насныханд зориулсан D витамин

Ditamin брэндэд жирэмсэн эх, нярай хүүхэд болон бүх насныханд зориулсан D витаминууд байдаг. Насны хязгаар болон тунгийн хэмжээнээс хамаараад AdulVit, BabyVit гэсэн төрлүүд байдаг бөгөөд бүх төрөл нь зөвхөн ганцхан дуслаар бүтэн нэг өдрийн D витамины хэрэгцээг хангах чадвартай байдаг.

Ямар D витамин хэрэглэх вэ? (фото 2)

Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн

Ditamin брэнд нь найрлагадаа ямар нэг химийн бодис, өнгө оруулагч, амт оруулагч, спирт, глютен, лактоз агуулаагүй чанарын өндөр шаардлага хангасан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Мөн тосон хэлбэртэй учир шимэгдэлт нь өндөр билээ.

D аминдэмийг рахитын эсрэг витамин гэж нэрлэдэг бөгөөд түүний үндсэн үүрэг нь кальци ба фосфорын солилцоог зохицуулах, гэдэсний кальци, фосфор шингээх, ясны шохойжилтыг дэмжих, цусан дахь кальци, цусан дахь фосфорын тэнцвэрт байдлыг хангахад оршино. D аминдэмийн рецепторууд нь дархлааны эсүүдэд маш ихээр агуулагддаг тул төрөл бүрийн дархлааны эсүүдийн тархалт, ялгаруулалтад оролцдог. Нэмж дурдахад, D аминдэм нь төрөлхийн дархлааны хариу урвалыг сайжруулаад зогсохгүй олж авсан дархлааг удирдаж, улмаар дархлааны хариу урвалыг зохицуулдаг. Нас ахих тусам бидний арьсан доорх D аминдэмийн нийлэгжилт удааширч шингээх чадвар сулардаг тул D витамин дутагдалд өртөх эрсдэл нэмэгдэж байдаг. Мөн D аминдэм хангалттай хэмжээгээр авснаар зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулах боломжтой билээ.

Ямар D витамин хэрэглэх вэ? (фото 3)

Д витамины ач холбогдол

  • Кальцийн шимэгдэлтийг дэмжиж ясны бат бөх байдлыг хангана
  • Тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна
  • Зүрх судасны болон булчингийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Бие махбодын ерөнхий дархлааг дэмжинэ
  • Харшлын урвалыг бууруулна
  • Турах үйл явцыг хурдасгана
  • Чихрийн шижингээс сэргийлнэ
  • Хавдраас урьдчилан сэргийлнэ
  • Д витамин нь хүний дархлааны залгиур эсүүдийг дэмжиж, халдварт өвчлөлүүдийн үед өвчин үүсгэгчдийг устгахад оролцдог

Хэн хэрэглэх ёстой вэ?

  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
  • Хөхөөр хооллодог нялх балчир хүүхдүүд
  • 0-18 насны бүх хүүхдүүд
  • Ахимаг болон өндөр настан
  • Байнгын суугаа оффисын ажилтнууд
  • Нарны тос байнгын хэрэглэдэг хүмүүс
  • Таргалалт, илүүдэл жинтэй хүмүүс
  • Дархлаа султай хүмүүс

Анхааруулга

Монгол улсад D аминдэмийн дутагдал нэн түгээмэл байгаа ч хүн бүрийн D аминдэмийн хэрэгцээ өөр өөр тул тухайн хүн өөрийн D аминдэмийг хамгийн оновчтой түвшинд хүргэхийн тулд зайлшгүй эмчид хандан өөрт тохирсон эмчилгээг бичүүлэх хэрэгтэй. D аминдэмээ хангалттай түвшинд хүргэснийхээ дараа тэрхүү түвшингээ хадгалах горимыг баримтлах нь чухал бөгөөд жилд дор хаяж нэг удаа D аминдэмийн хэмжээгээ шалгуулж байхыг зөвлөж байна.

Ямар D витамин хэрэглэх вэ? (фото 4)

WellBee Ditamin

Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.

Холбоо барих утас - 77117171

Facebook - Well Bee LLC

Instagram - @wellbeeshop

www.wellbee.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх