Хайх

“Z” үеийнхэн ирээдүйд хоолны зах зээлийг өөрчилнө

“Z” үеийнхэн ирээдүйд хоолны зах зээлийг өөрчилнө

5 тэрбум ам.долларын зах зээл бий болгоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ мянганыхан зарим нэг сүлжээ ресторан, тослог багатай йогурт, овьёос, тэр ч бүү хэл шар айрагны салбарыг "устгаж" байгаа гэдгээрээ алдартай. Түүгээр ч барахгүй "Z" үеийнхэн яг энэ үед цоо шинэ хоол, хүнсний зах зээл бий болгож байгааг Business Insider сэтгүүл мэдээллэж байна.

Жишээ нь сүүлийн үед дэлхий нийт хоол хүнсэндээ ургамлын гаралтай мах орлуулагчийг түлхүү хэрэглэх болсон. Энэ нь дэлхий нийтийг мал аж ахуйгаас аль болох хамааралгүй болгох зорилготой юм. Тэгвэл сүүлийн үед "Z" үеийнхэн энэ трендийг хамгийн ихээр дэмжих болжээ.

Google Trends-ийн хийсэн нэгэн судалгаанаас харахад цагаан хоолны тренд яг одоо хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж байна. Тиймээс мах орлуулагч бүтээгдэхүүний зах зээл ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 8,4%-иар өсөж, 2020 он гэхэд дэлхийд 5,2 тэрбум ам.долларын зах зээл үүснэ гэж Allied Market Research компани мэдэгджээ.

“Z” үеийнхэн ирээдүйд хоолны зах зээлийг өөрчилнө (фото 1)

Сонирхуулахад "Z" үеийнхэн, шинэ мянганыхантай харьцуулахад 57%-иар илүү их дүпү идэж, 55%-иар илүү ургамлын гаралтай сүү уудаг гэж Barcleys судалгааны компани онцолсон юм. Мөн "Z" үеийнхний ачаар мах орлуулагчтай бургер, улаан лоолиор хийсэн сүши, далайн замгаар бүтээгдсэн сам хорхой зэрэг цоо шинэ хүнсний бүтээгдэхүүнүүд улам түгээмэл болж байгааг Business Insider дэлгэлээ.

Ямартаа ч 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум хүрнэ гэсэн тооцоолол байдаг. Харин энэ их хүний хоол хүнсийг хангах махны нөөц дэлхий дээр хангалтгүй байгаа гэж мэргэжилтнүүд санаа зовнидог билээ. Тиймээс "Z" үеийнхний энэхүү "ногоон" хоолны тренд нь ирээдүйд хэрэг болох, эерэг зүйл байж ч магадгүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх