Хайх

Заха Хадидийн Нью-Йорк дахь орон сууц хэрхэн баригдсан талаар

Интерактив

Text: Б.Амина


Зураг:

HUSH бүтээлч студийн хийсэн видеоноос алдарт Заха Хадидийн төслийн орон сууц хэрхэн баригдсаныг харцгаая

Алдарт архитектор Заха Хадидын Нью-Йорк дахь Хай-Лайн паркаас холгүйхэн байрлах орон сууцны доторхи бүтцийг харж болохоор видеог HUSH бүтээлч студи бэлтгэжээ. Үүнээс гадна дизайнерууд барилгын хажууд байрлуулсан интерактив дэлгэцийг танилцуулсан байна. Энэхүү дижитал газрын зургийн тусламжтайгаар худалдан авагч нар ирээдүйд барилгын архитектур орчин тойронтойгоо хэрхэн зохицох нийцлийг харах боломжтой аж.

Дашрамд дурьдахад шинэ орон сууц нь Нью-Йоркийн 520 West 28th street-д байрладаг бөгөөд 11 давхар, 37 айлын орон сууцны төсөл юм. Тус барилгад мөн спа, бассейн, тоглоомын өрөө, үзвэр үйлчилгээний хэсэг зэргийг багтаажээ.

Заха Хадидийн Нью-Йорк дахь орон сууц хэрхэн баригдсан талаар (фото 1)

Заха Хадидийн Нью-Йорк дахь орон сууц хэрхэн баригдсан талаар (фото 2)

Заха Хадидийн Нью-Йорк дахь орон сууц хэрхэн баригдсан талаар (фото 3)

цааш үзэх