Хайх

Huawei Freebuds 4I: Минимал дизайн, ухаалаг дуу тусгаарлагч бүхий утасгүй чихэвч

Huawei Freebuds 4I: Минимал дизайн, ухаалаг дуу тусгаарлагч бүхий утасгүй чихэвч

Дахин худалдаанд гарлаа

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч наймдугаар сард Монголд нээлтээ хийсэн даруйдаа хэрэглэгчдийн зүгээс чанар болоод үзүүлэлтээрээ өндөр үнэлгээг авч чадсан Huawei Freebuds 4i чихэвч энэ долоо хоногоос эхлэн бүх албан ёсны борлуулагч байгууллагуудаар дахин худалдаанд гарч байгааг дуулгахад таатай байна. Huawei Freebuds 4i загвар нь TWS буюу утасгүй чихэвч дундаа дээгүүрт орох аудио дуугаралт болон дуу тусгаарлагчтай бөгөөд өндөр чанартай хэрнээ боломжийн үнэтэй гэдгээрээ онцлог билээ. Бүтээгдэхүүний гол давуу талуудаас дурдвал:


Загвар

Бүтээгдэхүүний нийт жин ойролцоогоор 36 г бөгөөд үүнээс үндсэн чихэвч нь ердөө 5.5 г юм. Хөнгөн байхаас гадна тухайн хэрэглэгчийн чихний ховилд тохирсон S, M, L хэмжээтэй чихний зөөлөвчүүд дагалдаж ирдэг. Хэмжээний хувьд өндөг мэт жижиг атлаа хавтгай гадаргуу дээр тогтоцтой байх тэгш артай билээ.


ANC буюу орчны дуу тусгаарлагч

Бүтээгдэхүүний ANC нь орчны дуу чимээг 99% ухаалгаар таньж тухайн орчинд таарсан дуу болон шуугиан дарагчийг автоматаар ажиллуулдаг. Чимээ шуугиантай орчинд утсаар ярихад зориулан эргэн тойрны чимээ намсгагч бүхий хоёр микрофон ажилладаг. Мөн салхины тусгай дуу намсгагчтай тул гадаа гүйж эсвэл алхаж байх үед салхины чимээнд яриа бүдгэрнэ гэсэн асуудал үүсэхгүй.


Цэнэг барилт

Чихэвчээ өдрийн турш удаан хугацаанд хэрэглэдэг хүнд ч хүртэл Huawei Freebuds 4i нэг бүрэн цэнэгээрээ 3 өдөр ажиллана. Мөн 10 минут цэнэглэхэд л 4 цаг ажиллах цэнэгээ хураачихна. ANC Off - 10 цаг, ANC On - 7.5 цаг.

Huawei Freebuds 4I: Минимал дизайн, ухаалаг дуу тусгаарлагч бүхий утасгүй чихэвч (фото 1)

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Huawei Mongolia-ийн албан ёсны борлуулагчдаас авах боломжтой.

Албан ёсны борлуулагчид: Технозон, Сайн Электроникс, Smart Store, Солар Стар

HUAWEI Mongolia
https://consumer.huawei.com/mn/
Facebook хуудас: Huawei Mobile Mongolia
Холбогдох утас: 7777-7722

цааш үзэх