Хайх

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids

Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө хийх зөв сонголт

Text: Бюро 24/7


Та бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд гэдэг юу юунаас илүү чухал билээ. Тоглож буй тоглоом, өмсөж буй хувцас гээд тэдэнд зориулагдсан бүхий л зүйлс аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй байдаг. Тухайлбал хүүхдэд зориулагдсан хувцас гоёмсог хээнцэр байхаас гадна тав тухыг хангаж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх ёстой гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Тэгвэл бид тэдгээр бүх шаардлагыг хангаж чадах хүүхдийн хувцсыг санал болгодог OVS Kids брэндийг онцлохоор шийдлээ.

OVS Kids хүүхдийн брэнд нь Италийн OVS хувцас загварын компанийн нэгэн хэсэг билээ. Загварлаг, чанартай загваруудыг боломжит үнээр зах зээлд хүргэх зорилгоор 1972 онд үүсгэн байгуулагдсан OVS компани өдгөө Италийн хамгийн том масс зах зээлийн брэнд болж дэлхий дахинаа 300 гаруй салбар дэлгүүртэй болтлоо хөгжжээ. OVS Kids брэнд 0-3 настай нярай хүүхдүүд, 3-9 насны багачууд болон 10-14 насны өсвөр үеийнхэн гээд гурван насны ангилалд зориулан загваруудаа бүтээдэг. Ганц эвэртийг санагдуулам хантааз, тютю хормойтой даашинз, саан чимэглэлтэй жийнсэн хүрэм зэрэг өхөөрдөм, өнгөлөг загваруудыг охидод зориулан урладаг бол эрч хүчээр дүүрэн бяцхан хөвгүүдэд хөдөлгөөнд үл саад болох, тод өнгө, хээ угалзаар баялаг загваруудыг санал болгодог.

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 1)

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 2)

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 3)

Нярай хүүхдэд зориулсан Mini Fagottino

OVS Kids брэнд 2006 оноос эхлэн Mini Fagottino хэмээх нярай хүүхдэд зориулсан шинэ чиглэлээ танилцуулсан байгаа. Бяцхан үрсийг тань хорвоод мэндэлсэн өдрөөс эхлэн хамт байх Mini Fagottino дээд зэргийн хөвөн даавуун материалаар урласан хүүхдийн биед харшил өгөхгүй, эрүүл ахуй, тав тухтай байдлыг бүрэн хангахуйц загваруудыг санал болгодог байна.

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 4)

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 5)

Онцлох дэлгүүр: Байгальд ээлтэй хүүхдийн хувцас санал болгодог OVS Kids (фото 6)

 

Байгальд ээлтэй байдлыг эрхэмлэгч OVS Kids брэнд

"Хүүхэд бидний ирээдүй" гэх уриан дор үйлдвэрлэлээ явуулдаг OVS Kids брэнд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг болохыг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Учир нь загвар бүртээ био-даавуу буюу ямар ч химийн бодис ороогүй даавуу ашигладаг ба бөс даавуу үйлдвэрлэлийн хамгийн өндөр үзүүлэлттэй стандарт болох OEKO-TEX® гэрчилгээн дор үйлдвэрлэл эрхэлдэг байна. Түүнчлэн Хүүхдийг Ивээх Сантай (Save The Children) хамтран ахин боловсруулсан материал ашиглан бүтээсэн загварыг худалдаанд гаргаж байсан гээд экологид ээлтэй байдлыг эрхэмлэн ажилладаг билээ.

OVS ба багачуудын хайртай үлгэрийн баатрууд

Байгальд ээлтэй байдлаас гадна OVS брэндийн загварууд хүүхдэд тань гарцаагүй таалагдах шалтгааны нэг бол Disney, Marvel, DC Comics-ийн баатруудаас сэдэвлэсэн бүтээгдэхүүн гаргадаг явдал юм. Тухайлбал Хогвартсын дүрэмт хувцсыг санагдуулам бомбер хүрэм, алдартай комик баатруудаас сэдэвчилсэн үүргэвч, юүдэнтэй цамц, биеийн тамирын хослол, Мини Маусыг санагдуулам панама малгай зэргийг OVS брэндээс олох боломжтой билээ. Дашрамд дурдахад OVS Kids брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлт есдүгээр сарын 7-ны өдөр болж өнгөрсөн байгаа.

OVS Kids - Mongolia

Хаяг: Наран Молл 3 давхарт - Хүүхдийн 100
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх