Хайх

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп

Тулгарч буй асуудалдаа тохируулан татаж аваарай

Text: Бюро 24/7


Зураг: Buro. Global

Сэтгэл санааны хямралд орсон уу?

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп (фото 1)

"Би хэн бэ?", "Би цаашид яах вэ" зэрэг дотоод сэтгэл рүүгээ өнгийсөн асуултууд толгойд тань эргэлдэж байвал Happy Not Perfect аппыг татаж аваарай. Энэхүү апп тэдгээр асуултуудад хариулт олоход туслахаас гадна бясалгал хийх, өөрийгөө тайвшруулах зөвлөгөөг өгөх болно.

Апп татах

Хэт их ажлын ачааллаас болж ядарч байна уу?

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп (фото 2)

Завгүй цагийн хуваарь, хэт их ажлын ачааллаас болж стрессд автсан бол Insight Timer аппыг татаж авахыг зөвлөж байна. Insight Timer апп танд богино хугацаанд хэрхэн бясалгал хийж бодол санаагаа төвлөрүүлэх тухай заахаас гадна амар тайван мэдрэмж төрүүлэх байгалийн дуу чимээ, намуун аялгуунаас бүрдэх плейлистийг санал болгодог байгаа.

Апп татах

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп (фото 3)

Мөн Insight Timer-тай ижил үйлчилгээтэй Buddhify аппыг сонирхоод үзээрэй. Buddhify нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна өдөр өдөрт хувиарласан бясалгалын дасгалуудыг санал болгодог давуу талтай.

Апп татах

Бүхнээс түр зуур зайгаа барихыг хүсч байна уу?

Сэтгэл санааг тань дээшлүүлж, өөдрөг болгох 4 апп (фото 4)

Бүхнээс түр зуурын завсарлага аван оюун санаагаа түр амраахыг хүсч байвал Colorfy аппыг сонирхоод үзээрэй. Учир нь зураг зурах, будах нь нэг төрлийн бясалгалын хэлбэрт тооцогддог ба Colorfy апп нь төрөл бүрийн зургийг хүссэнээрээ будах сонголтыг олгодог байгаа.

Апп татах

Сэтгэгдэл бичих

цааш үзэх