Хайх

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс

Тэдэнд гарцаагүй таалагдана

Text: А.Сарнай


Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Яг энэ л баярын уур амьсгалтай, арванхоёрдугаар сарын цас хаялсан өдрүүдэд хөөрхөн бяцхан үрс минь боодолтой бэлгээ задалж, баярын ширээнийхээ ард суухыг хэн хүнээс илүү хоног тоолон хүлээдэг бол эцэг эхчүүд "Ямар бэлэг авах вэ?" гэх бодолдоо дарагдан байдаг билээ. Магад энэ асуултын хариулт амархан мэт санагдаж болох ч бид үр хүүхдийнхээ эдэлж хэрэглэх бүхий л зүйлсэд өндөр шаардлага тавьдаг учраас оновчтой бэлэг сонгоно гэдэг тийм ч амар ажил биш юм. 

Уншигчдадаа үргэлж хамгийн сайныг санал болгодог бидний зүгээс энэ удаагийн шинэ жилийн бэлгийн хөтчидөө эцэг эхчүүдийн өндөр шаардлагыг итгэлтэйгээр хангаж чадах Oxybul брэндийг онцолж байна. 1989 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан Oxybul брэнд нь хүүхдийн сэтгэлзүйч, эмч, хэлзүйч болон туршлагатай эцэг эхчүүдтэй үргэлж хамтран ажилладаг бөгөөд тоглоом бүр нь олон жилийн судалгааны үр дүнд хүүхдэд хамгийн аюулгүй, байгальд ээлтэй, чанартай материалаар хийгддэг гэдгээрээ онцлог билээ. 

Тус брэнд нь 0-14 насны хүүхдэд зориулсан сэтгэхүй хөгжүүлэх маш олон төрлийн тоглоомыг санал болгодог ба уншигч таны сонголт хийх үйл явцыг илүү хялбаршуулах үүднээс нас насны ангилалд тохирсон хэрэгцээт тоглоомуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 


Tempobul

Хүүхдийн хөгжмийн авьяасыг хөгжүүлэх зэмсгүүд

Хүүхдийн хөгжмийн мэдрэмжийг хөгжүүлэхэд туслах эдгээр зэмсэг нь тун бодит хийцтэй, мөн зөв дуугаралттай учир хэрэглэхэд хялбар байхаас гадна хөгжмийн суурь ойлголтыг маш сайн тавьж өгөх болно. 

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 1)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 2)

Sensibul

Мэдрэхүй хөгжүүлэх тоглоомууд

Хүрээлэн буй орчинтойгоо дөнгөж танилцаж эхэлж буй нярай хүүхдийн сонсох, хүрэлцэх, харах зэрэг бүхий л мэдрэхүйг тэнцвэртэй хөгжүүлэхэд туслах тод өнгө дүрстэй зөөлөн тоглоомууд.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 6)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 7)

Manibul

Хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулах тоглоомууд

Өнгө өнгийн шоо, олон үйлдэлт товчлуур, шажигнадаг дүрс зэрэг олон янзаар өөрчлөн тоглох боломжтой тоглоомууд нь хүүхдийн хөдөлгөөний эв дүйг сайжруулахаас гадна сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 15)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 16)

Buildibul

Бяцхан зохион бүтээгчийн анхны бүтээлүүд

Ирээдүйн бяцхан зохион бүтээгч нарт зориулан бүтээгдсэн эдгээр тоглоомууд нь хүүхдээс тэвчээр, эв дүй, анхаарал ихээр шаарддаг ба тэднийг бие даасан нэгэн болон төлөвшихөд дэм болох юм.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 20)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 21)

Imagibul

Төсөөллийн ертөнцөө хамтдаа бүтээцгээе

Өдөр тутмын амьдралд хэрэг болдог зүйлсийг бодит мэт загвараар бүтээсэн тоглоомууд нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулаад зогсохгүй үгийн баялагаа арвижуулахад туслах болно.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 25)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 26)

Artibul

Бяцхан уран бүтээлчдэд хэрэгтэй бүх зүйлс

Хүүхдийн авьяасыг нээн илрүүлж, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлэх олон өнгийн фламастер, баримлын шавар, арилгах боломжтой зургийн дэвтэр, харшил үүсгэхгүй гуаш зэрэг нь энэ шинэ жилийн хамгийн зөв бэлгүүдийн нэг байх билээ. Мөн тэдний төсөөллийг бодит болгох ханхүү, гүнжийн өхөөрдөм бяцхан өмсгөлүүд ч бий. 

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 33)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 34)

Explorbul

Адал явдалд дурлагчдад шаардлагатай хэрэгслүүд

Адал явдал эрэлхийлэгч дэггүй үрдээ зориулах хамгийн оновчтой бэлэг. Хүрээлэн буй орчинтойгоо танилцахад туслах дуран, хайгуулын багаж, станц зэргийг ашиглан бяцхан үртэйгээ байгальд илүү сонирхолтой байдлаар тоглоорой. 

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 38)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 39)

Familybul

Гэр бүлээрээ тоглох боломжтой

Эцэг эхийн үр хүүхдэдээ зориулах цаг хугацаа гэдэг юугаар ч орлуулашгүй билээ. Тэгвэл хүн бүр ойлгохоор хялбар дүрэмтэй бүтээгдсэн эдгээр тоглоомууд нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж хамтдаа, хөгжилтэйгээр цагаа өнгөрөөх боломжийг олгоно.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 40)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 41)

Educabul

Бяцхан сурагчдад суурь мэдлэг олгох тоглоомууд

Шинжлэх ухаан, математик, геометр, археологи гэхчлэн маш олон салбарын суурь мэдлэг олгох тоглоомуудыг гэр бүлээрээ тогловол илүү сонирхолтой байх болно.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 45)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 46)

Freebul

Хүүхдийн хөдөлгөөний хөгжил дэмжих тоглоомууд

Хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр ханган бүтээгдсэн эдгээр тоглоомууд нь тэдний хөдөлгөөний хөгжлийг сайжруулах зорилготой.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 50)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 51)

Energybul

Хүүхдийн хөдөлгөөний эвсэл сайжруулах тоглоомууд

Ганцаараа, эсвэл олуулаа гээд аль ч байдлаар тоглох боломжтой тоглоомууд нь хамгийн зугаатай аргаар хүүхдийн хөдөлгөөний эвсэл, тэнцвэрт байдал, орон зайн мэдрэмжийг сайжруулахад тусалдаг.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 52)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 53)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 54)

Partybul

Хүүхдийн баярт шаардлагатай бүх зүйлс

Эцэст нь бяцхан ханхүү гүнж нарын мөрөөдлийн төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг бүтээхэд туслах титэм, баг, бөмбөлөг, хөгжөөнт тоглоом гээд үдэшлэгт зайлшгүй шаардлагатай бүхнийг нэг дороос авах боломжтой юм.

Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 55)
Шинэ жилийн бэлгийн хөтөч: Бяцхан үрдээ барих хамгийн гоё бэлгийг Oxybul брэндээс (фото 56)

Сүүлийн 30 жилийн турш хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай, байгальд ээлтэй тоглоомыг санал болгосоор ирсэн дэлхийн алдарт Oxybul брэндийг Хүннү Моллын нэгдүгээр давхарт байрлах Okaidi дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгааг дуулгахад таатай байна. 

OXYBUL

Хаяг: Хүннү Молл, 1-р давхар

Утас: 7718 2288

Facebook: Oxybul

Instagram: Oxybul Mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх