Хайх

11-р сард Xbox дээр Windows 10 гарна

Тоглоомчдын мөрөөдөл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Түрүү жил Xbox One-ийн консол шинэчлэгдэж хэрэгдэгчдийг баярлуулсан билээ. Тэгвэл одоо бүр ч баяртай мэдээ дуулгая. Энэ оны сүүлээр тоглоомын консолыг Microsoft-ийн Windows 10 үйлдлийн систем дээр тулгуурлан ашиглаж болох нь ээ

Тоглоом бүтээгчдийн амлаж буйгаар Windows 10 үйлдлийн систем дээр тулгуурлах Xbox One нь хэд дахин хурдтай болж, дотоод дизайн нь хэрэглэхэд илүү амар болох ажээ. Үүнээс гадна гэймерүүд тоглоомоо компьютероос консол уруу, эсрэгээр нь консолоос компьютер уруу шилжүүлэх боломжтой. Мөн Xbox One дээрээ нийтлэг програмууд ажиллуулж болохоор боллоо. Бас нэгэн баяртай мэдээ бол Xbox One дээр шинэ ярьдаг туслах Cortana нэмэгдсэн. Энэ нь таныг тоглохдоо илүү хөдөлгөөн хийлгүйгээр хүссэн үйлдлээ хийх боломж олгоно.

цааш үзэх