Хайх

360 градусаар бичлэг хийдэг Sphericam 2 камер

360 градусаар бичлэг хийдэг Sphericam 2 камер

Ирээдүй цагийн төхөөрөмж

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Хэрэв та Бьёркын клип шиг дэлгэмэл бичлэг хиймээр байгаа бол танд шинэхэн загвартай бөмбөрцөг камер туслах болно

Интернэтээр олон хүнээс хөрөнгө босгож шинэ санаагаа бүтээгдхүүн болгодог дахин нэг шинэ төсөл гараандаа гарчээ. Энэ бол Жеффри Мартиний бүтээсэн бөмбөрцөгөн хэлбэртэй, 360 градусын тоймлолоор бичлэг хийдэг Sphericam 2 гэх камерын төсөл юм. Sphericam 2 маш хурдан амжилтанд хүрч, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 150,000 ам.долларыг босгож чаджээ.
Теннисний бөмбөгний дайтай энэхүү бөмбөрцөгөн хэлбэртэй төхөөрөмжийг унахаас нь сэргийлж суулгасан жижиг хөлнүүдтэй. Гэхдээ түүний авсан бичлэгүүдийг нь үзэхдээ Oculus Rift, Samsung Gear VR эсвэл Google Cardboard гэх зэрэг нүдний шилээр харах нь илүү тохиромжтой гэнэ.
Тус камерын үйлдвэрлэл эхэлмэгц та бүхнийг худалдан авахаар дараалалд эртхэн байраа эзлэхийг уриалж байна. Ялангуяа YouTube дээр саяхнаас 360 градусан бичлэгийг дэмжиж эхэлсэн учраас хорвоог харах хосгүй өнцөгөө бусдаас түрүүлж дэлгээрэй.

 

цааш үзэх