Хайх

Amazon хувийн стилистийн үүрэг гүйцэтгэдэг камер зохион бүтээлээ

Amazon хувийн стилистийн үүрэг гүйцэтгэдэг камер зохион бүтээлээ

"Echo Look"

Text: Бюро 24/7


Зураг:

Одооноос эхлээд өмсөх хувцасаа сонгох гэж цаг алдах хэрэггүй боллоо

Amazon компани "Echo Look" нэртэй цоо шинэ төхөөрөмж танилцууллаа. "Echo Look" нь хиймэл оюун ухаантай камер бөгөөд дотроо Alexa гэх дуу хоолойгоор удирддаг, стилистийн үүрэг гүйцэтгэдэг хувийн туслах суулгаснаараа онцлог юм.

"Echo Look" таны зураг ба видеог 360 хэмээр авч, "Style Check" аппын тусламжтайгаар танд тохиромжтой хувцаслалтын зөвлөгөө өгөх болно. "Style Check" апп тусгай алгоритм ашиглаж, таны бүрдүүлсэн дүр төрхийг загварын мэргэжилтнүүдийн зөвлөгөө дээр тулгуурлан дүгнэх юм. Апп мөн таны бүрдүүлсэн дүр төрхүүдийг хооронд нь харьцуулж, аль нь хамгийн тохиромжтой, загварлаг харагдаж байгааг сүүлийн үеийн чиг хандлага дээр тулгуурлан хэлж өгнө. Өөрөөр хэлбэл энэхүү камер нь таныг загварлаг харагдахад туслах "ухаалаг толь" болж байгаа юм. 

Одоогийн байдлаар "Echo Look" камерыг тусгай урилга хүлээн авсан хүмүүс 200 долларын үнээр худалдан авах боломжтой байна.

цааш үзэх