Хайх

Apple ба Facebook компани хагас бодит орчинд суурилсан нүдний шил бүтээнэ

Apple ба Facebook компани хагас бодит орчинд суурилсан нүдний шил бүтээнэ

Microsoft ба Magic Leap компанитай өрсөлдөнө

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple ба Facebook компани хагас бодит орчинд суурилсан (AR) нүдний шил боловсруулж байна. Financial Times сонины мэдээллэснээр Apple компани энэхүү нүдний шилийг аль хэдийнэ боловсруулаад эхэлсэн бол Facebook шинэ технологийн шийдэл олохыг хичээж байгаа гэнэ.

Хагас бодит орчинд суурилсан технологийн салбар интернет ба мэдээллийн технологийн ирээдүй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Facebook-ийн программ хангамжийн лаборатори энэ чиглэлээр хэд, хэдэн төсөл дээр нэгэн зэрэг ажиллаж байгаа юм. Тус компанийн боловсруулж буй шинэ технологи тэдний жил бүр зохион байгуулдаг хурлын үеэр танилцуулагдах магадлалтай. Уг хурал нь энэ жил дөрөвдүгээр сарын 18-19 хооронд зохиогдоно.

Apple ба Facebook компанийн бүтээж буй энэхүү хагас бодит орчинд суурилсан нүдний шил нь салбартаа тэргүүлдэг Microsoft, Magic Leap компаниудын гаргадаг бүтээгдэхүүнтэй өрсөлдөх болно. Энэ дашрамд хэлэхэд, Флоридагаас гаралтай Magic Leap стартап компани нь энэ жилийн сүүлээр шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөжээ. Харин Microsoft компанийн HoloLens гэдэг нүдний шил нь одоогоор зөвхөн боловсруулагчдад л нээлттэй байгаа юм.

 

 

цааш үзэх