
Apple компани цоо шинэ iPhone 17 загваруудаа танилцууллаа
Мөн AirPods Pro 3, Apple Watch Series 11, SE 3, Apple Watch Ultra 3 зэрэг хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа
Apple компани энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүнүүдээ 2025 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө дэлхий нийтэд амжилттай танилцууллаа. Энэ удаад Apple компани хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрэх илүү ухаалаг хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн шинжилгээний хэрэгслүүд, мөн шинэ түвшний өвөрмөц дизайнтай загваруудыг танилцуулсан юм.
iPhone 17 ба iPhone 17 Pro
iPhone 17 цувралын энгийн загвар анх удаа 120Hz ProMotion дэлгэцтэй болж, хэрэглэгчдийн олон жилийн хүсэлтийг биелүүлэв. 6.3 инчийн дэлгэц нь илүү жигд мэдрэмж төрүүлж, тоглоом тоглох, нийгмийн сүлжээ ашиглахад онцгой, бодит мэдрэмжийг төрүүлэх аж. Харин Pro загварын гол ялгарах цэг нь шинэ дулаан удирдлагын систем. Apple-ийн лазераар гагнасан уурын камер нь A19 Pro чиптэй ба ингэснээр илүү тогтвортой, тасралтгүй ажиллагааг хангаж, хамгийн хүчирхэг камерын бүрдэл болж, мөн утас хэт халахаас сэргийлэх юм. iPhone 17 загварын хувьд нил ягаан, бүдэг цэнхэр, хар, цагаан, sage гэсэн өнгөний сонголттой бол Pro загвар нь саарал, гүн цэнхэр, тод улбар шар өнгөний сонголттой байх юм.



Үнэ: iPhone 17 – 799 ам.доллар, iPhone 17 Pro – 1,099 ам.доллар, iPhone 17 Pro Max –
Худалдаанд гарах өдөр: Есдүгээр сарын 19
iPhone Air
Энэ удаагийн арга хэмжээний хамгийн их шуугиан тарьсан бүтээгдэхүүн бол ердөө 5.6 мм нимгэн, 165 грамм жинтэй iPhone Air байлаа. Энэхүү загвар нь нимгэн атлаа A19 Pro чиптэй бөгөөд Pro загваруудтай адил хүчин чадалтай байх гэнэ. Мөн 6.5 инчийн ProMotion дэлгэцтэй, 48MP Fusion камер болон шинэ C1X модемтой тул батарей илүү хэмнэлттэй бөгөөд нэг цэнэгээр 27 цагийн видео үзэх боломжтой. Харин өнгөний сонголтын хувьд бүдэг цэнхэр, алтлаг, сүүн цагаан, гил хар байх аж.


Үнэ: 999 ам.доллар
Худалдаанд гарах өдөр: Есдүгээр сарын 19
AirPods Pro 3
Шинэ AirPods Pro 3-ийн хамгийн гайхалтай функц бол Apple Intelligence-ийн тусламжтайгаар синхрон буюу шууд орчуулга хийх. Хэрэв хоёр талын хэрэглэгч хоёулаа AirPods Pro 3 хэрэглэж байвал өөрийн хэлээрээ ярьж, нөгөө талаас бодит цаг хугацаанд шууд орчуулгыг сонсох боломжтой аж. Мөн идэвхтэй дуу намсгалт хоёр дахин сайжирч, таван төрлийн силикон үзүүртэй болжээ. Түүнчлэн зүрхний цохилт хэмжих мэдрэгч нэмэгдсэнээр дасгал, фитнест илүү тохиромжтой болж, сонсголын туслах горим ч сайжирсан байна.



Үнэ: 249 ам.доллар
Худалдаанд гарах өдөр: Есдүгээр сарын 19
Apple Watch Series 11 ба SE 3
Apple Watch Series 11-ийн гол шинэчлэл нь 5G дэмждэг болсон бөгөөд давхар өндөр даралтыг илрүүлэх системтэй аж. Энэ нь цусны судсыг удаан хугацаанд шинжилж, гипертензийн шинж тэмдгийг эрт анхааруулдаг гэдгээрээ онцлог. Мөн шинэ “Sleep Score” функцээр нойрны чанарыг илүү нарийвчлан хэмжих боломжтой болжээ. Apple Watch SE 3 нь Always-On дэлгэц, S10 чип, температурын мэдрэгчтэй болсон байна. Өнгөний хувьд Series 11 загвар нь хар, мөнгөлөг, ягаан алтлаг, саарал, SE 3 загвар Starlight, Midnight гэсэн сонголтуудтай байх аж.


Үнэ: Series 11 – 399 ам.доллар, SE 3 – 249 ам.доллар
Худалдаанд гарах өдөр: Есдүгээр сарын 19
Apple Watch Ultra 3
Apple Watch Ultra 3 загвар энэ удаад хиймэл дагуулаар мессеж илгээх боломжтой болжээ. Ингэснээр гар утасны сүлжээ, Wi-Fi байхгүй үед ч байршил хуваалцах, яаралтай түргэн тусламж дуудах боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн 72 цагийн Low Power горим, илүү нарийвчилсан GPS, offline map, Oceanic+ шумбалтын программ зэрэг функцүүд нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.


Үнэ: 799 ам.доллар
Худалдаанд гарах өдөр: Есдүгээр сарын 19