Хайх

Apple Watch Nike+ ухаалаг цаг худалдаанд гарах гэж байна

Apple Watch Nike+ ухаалаг цаг худалдаанд гарах гэж байна

Аравдугаар сарын 28-нд

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple ба Nike брэнд хамтарч ухаалаг цаг гаргах гэж байгаа тухай мэдээ есдүгээр сарын эхээр гарсан билээ. Одоо тэгвэл хэзээ худалдаанд гарах нь тодорхой боллоо

Apple Watch Nike+ ухаалаг цаг аравдугаар сарын 28-нд худалдаанд гарахаар болжээ. Тус цагийг гүйлтээр хичээллэдэг хүмүүст тусгайлан зориулсан бөгөөд Apple Watch Series 2 цагны үндсэн дээр тамирчдад зориулсан нэмэлт зүйлсийг суулгаж өгчээ. Тухайлбал цаганд тусгай гэрэлд гялбадаггүй нүүр, фторэластомер хэмээх материалаар хийсэн маш хөнгөн, агаар нэвтэрдэг оосор хийж, Nike+ Run Club гэх апп суулгажээ.

Энэхүү загварт Apple Watch Series 2 цагны адилаар GPS систем суулгасан тул таны туулсан зай, хурд болон чиглэлийг тодорхойлох болно. Мөн цагны дэлгэц нь маш тод, нарийвчлал сайтай учраас хурц нарны гэрэлд ч сайн харагдана. Үүнээс гадна, Apple Watch Nike+ цаг нь 50 м гүнд усны даралт тэсвэрлэх чадвартай. Тиймээс усанд сэлэхдээ санаа зоволтгүйгээр цагаа зүүгээрэй.

Энэхүү төхөөрөмж нь хар, мөнгөлөг, ногоон, зэрэг өнгөнүүдийг хослуулсан нийт дөрвөн өөр сонголттойгоор худалдаанд гарах юм байна.

Apple Watch Nike+ ухаалаг цаг худалдаанд гарах гэж байна (фото 1)

цааш үзэх