Хайх

BlackBerry шинэ ухаалаг утас гаргах өдөр товлогдлоо

BlackBerry шинэ ухаалаг утас гаргах өдөр товлогдлоо

Android систем

Text: Б.Амина


Зураг:

BlackBerry-ийн шинэ Priv ухаалаг утас арваннэгдүгээр сарын эхээр худалдаанд гарах ч одооноос урьдчилан захиалж болно

BlackBerry компани анх удаа Android үйлдлийн системтэй ухаалаг гар утас гаргаж байна. Шинэ хэрэгсэл нь англи хэлний privacy буюу хувийн нууцлал гэх үгний үндсээр нэрлэгджээ. Тус ухаалаг утас дээш гулгаж нээгддэг, QWERTY үсгийн дараалал бүхий товчлууртай, 5,4 инчийн мэдрэгч дэлгэцтэй гарсан. Түүний нэг онцлог бол 18 мегапикселийн хүчирхэг камертай бөгөөд харин зайны хувьд 22,5 цаг цэнэгээ барих чадвартай.

Шинэ ухаалаг утасны албан ёсны худалдаа нь арваннэгдүгээр сарын 6-нд эхлэх хэдий ч АНУ-д одоо 699 доллараар урьдчилсан захиалга өгч болно.

BlackBerry шинэ ухаалаг утас гаргах өдөр товлогдлоо (фото 1)

цааш үзэх