Хайх

Blocks: Одоо хүн бүр хөгжим зохиож чадна

Blocks: Одоо хүн бүр хөгжим зохиож чадна

Цоо шинэ хөгжмийн зэмсэг

Text: Buro.Mongolia


Их Британи улсад үйл ажиллагаагаа явуулдаг Roli старт-ап компанийн бүтээсэн энэхүү төхөөрөмжийн тусламжтай хүн бүр хөгжим зохиож чадна

Өмнө нь Roli компани гар утсанд зориулсан хөгжим зохиодог апп болон синтезатор төрлийн хөгжмийн зэмсэг бүтээж байсан юм. Тэгвэл одоо тус компани цоо шинэ, гаднаасаа яг л лего тоглоомны хавтанг санагдуулам Blocks гэх төхөөрөмжийг танилцуулж байна. Blocks нь нийт Lightpad block, Live block ба Loop block гэсэн гурван хэсгээс бүрдэх ба iPhone утасны тусгай апптай холбогдож ажиллана. Blocks төхөөрөмжийг удирдахад ч маш амархан. Зүгээр л дэлгэц дээр хуруугаараа дарж, гүйлгэж дуу авиа гаргана. Анх харахад Blocks нь яг л хүүхдийн тоглоом шиг санагдаж болох ч дуучин Grimes энэ төхөөрөмжийг туршиж үзээд, "Хамгийн хүчирхэг гар утасны дуу бичлэгийн станц" гэж нэрлэжээ.

Энэхүү хөгжмийн зэмсэг нь иж бүрдлээрээ 400 долларын үнэтэй худалдаанд гарсан байна.

Blocks: Одоо хүн бүр хөгжим зохиож чадна (фото 1)

цааш үзэх