Хайх

Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой

Giveaway-ын 1 дэх өдөр

Text: Б.Энххүслэн


Жил бүрийн арванхоёрдугаар сар BURO.-гийн хувьд өөрсдийн уншигчдадаа талархлаа илэрхийлэх ач холбогдолтой байдаг. Тиймээс бид хамтрагч байгууллагуудынхаа тусламжтай азтан тодруулах "BURO. Luxury Giveaway"-ыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Giveaway зургаан өдрийн турш үргэлжлэх ба "өдөрт нэг бэлэг, нэг азтан" зарчмаар явагдах болно. Тэгвэл эхний өдрийн салхийг хагалж Бодь Электрониксын нэрийн дэлгүүр болох Entera Store-ын зүгээс 3,588,000₮ үнийн дүн бүхий iPhone 14 (Blue, 128GB) загварын гар утсыг азтай нэгэн уншигчид бэлэглэх гэж байна.

Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой (фото 1)

Entera Store нь Герман, Дани, АНУ-ын дэлхийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд санал болгодог билээ. Тус дэлгүүрээс та технологийн дэвшилт, инновацаараа манлайлдаг Apple компанийн бүтээгдэхүүнийг олох боломжтой. Түүнчлэн энд герман технологи бүхий Miele брэндийн премиум зэрэглэлийн гэр ахуйн цахилгаан бараанууд борлуулагддаг. Miele-гийн бүтээгдэхүүн өндөр чанар, стандартад нийцсэн дизайн, бага эрчим хүчний зарцуулалт, өндөр гүйцэтгэлээрээ салбартаа тэргүүлэн Red Dot Design Award, iF Design Award, Good Design Award, Universal Design Award-ын шагналуудыг хүртэж байсан онцлогтой юм. Үүнээс гадна Entera Store нь дуугаралт, хийц, дизайны шийдлээрээ гайхагддаг тансаг зэрэглэлийн дани брэнд Bang & Olufsen-ы бүтээгдэхүүнүүдийг санал болгодог билээ. Bang & Olufsen нь 1925 онд цахилгаанаар ажилладаг радиогоор гараагаа эхэлж, харин одоо спикер, чихэвч, зурагт гэхчлэн аудио болон видео системийн төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ тэлсэн байна.

Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой (фото 2)
Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой (фото 3)
Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой (фото 4)
Buro. бэлгээ задаллаа!: Giveaway-д оролцон iPhone 14 гар утасны эзэн болоорой (фото 5)

BURO.Luxury Giveaway нь бидний Instagram хуудас дээр явагдаж байгаа ба энд даран оролцох боломжтой.

Бодь Электроникс - Entera store

Хаяг: СБД, 1-р хороо, Park Place, 105 тоот, Entera Store

Утас: 99101107

Facebook: Entera Store

Instagram: @enterastore

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх