Хайх

Дэлхий нийтийг шуугиулж буй шинэ видео тоглоом \"Apex Legends\"

Дэлхий нийтийг шуугиулж буй шинэ видео тоглоом "Apex Legends"

"PUBG", "Fortnite" тоглоомын фэн бол "Apex Legends"-ийг заавал тоглоорой

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч даваа гарагт видео тоглоом хөгжүүлэгч EA Games "Apex Legends" хэмээх battle royale (Та бидний сайн мэдэх "PUBG", "Fotnite" зэрэг нь battle royale төрлийн тоглоом юм) төрлийн тоглоомоо танилцууллаа. Энэхүү тоглоомыг гарсан даруйд хэдэн сая хүн тоглон, Twitter болон Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд хамгийн их яригдсан сэдвээр тодорч, олон алдартай геймер, cтримерүүдийн дуртай тоглоомын нэгээр нэрлэгдээд байна.

Сүүлийн үед видео тоглоомын тухай ойлголт илүү өргөжиж, олон хүмүүсийн анхаарлыг татах сэдэв болсон ч "Apex Legends" тоглоом яг юугаараа онцлог вэ?

Дэлхий нийтийг шуугиулж буй шинэ видео тоглоом "Apex Legends" (фото 1)

72 цагийн дотор 10 сая тоглогч

"Apex Legends" тоглоомыг гарсан даруйд нь хоёр сая гаруй хүн тоглосон бол 72 цагийн дараа энэ тоо 10 саяд хүрч рекорд тогтоожээ. Мөн одоогийн байдлаар Twitch стримингийн платформ дээр хамгийн их үзэгчтэй тоглоомын нэгдүгээрт жагсаж байна.

Хамгийн сонирхолтой нь EA Games компани "Apex Legends" тоглоомыг урьдчилсан байдлаар танилцуулж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээгүй ч маш богино хугацаанд олон сая тоглогчтой болсноороо онцлог юм.

Тоглоомыг адал явдалтай болгох баатрууд

Дэлхий нийтийг шуугиулж буй шинэ видео тоглоом "Apex Legends" (фото 2)

"Apex Legends"-ийн тулаанд гурван хүнтэй баг бүрдүүлэн оролцох ба ингэхдээ тус бүрийн онцлог, чадвар бүхий баатруудаас сонголтоо хийнэ. Ингэснээр тоглолт бүрт өөр баатрын дүрд хувиран, өөр үүрэг гүйцэтгэж, нэг үгээр бол тоглох бүртээ шинэ мэдрэмж авах боломжтой гэсэн үг юм. Одоогийн байдлаар Wraith, Pathfinder, Lifeline зэрэг есөн баатрыг танилцуулаад байгаа бөгөөд цаашид шинэ баатрууд нэмэгдэнэ гэдгийг онцлоод байна. 

PC болон PlayStation, Xbox One гээд бүх төрлийн платформ дээр тоглох боломж

EA Games "Apex Legends" тоглоомыг бидэнд үнэгүй тоглохыг санал болгоод зогсохгүй PlayStation, Xbox One, PC гээд видео тоглоомын бүх л төрлийн платформ дээр тоглох боломжийг олгосон юм. Түүнчлэн EA Games компанийн гүйцэтгэх захирал Эндрю Вилсон тоглоомын iOS болон Android утсанд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөж буйгаа зарлаад байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх