Хайх

Facebook шинэ мэдээний сурвалжтай болно

Facebook шинэ мэдээний сурвалжтай болно

“Explore Feed”

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээ хэрэглэгч бүрт тусгайлан зориулсан шинэ "News feed" буюу мэдээний сурвалжтай болсон гэдгийг тус компанийн төлөөлөгч TechCrunch вебсайтад мэдэгдлээ. "Explore feed" гэх нэртэй энэхүү шинэ үйлдэл нь өмнө нь туршилтын горимд хэрэгжиж байсан аж. Харин одоо энэхүү шинэ мэдээний сурвалж руу дэлгэцийн зүүн хэсэгт байрлах цэсэн дээр дарж орох боломжтой.

Энэхүү шинэ үйлдэл нь хэрэглэгчийн like дээр суурилан дүн шинжилгээ хийсний эцэст ижил төстэй нийтлэлүүд харуулдаг байна.

Өөрөөр хэлбэл "Explore Feed" нь таны сонирхлыг татах магадлалтай нийтлэлүүдийг автоматаар цуглуулах болно. Эдгээр мэдээнүүд нь нийтлэл, зураг, хуудас, видео, групп, үйл явдлуудаас бүрдэх бөгөөд та тэдгээр эх сурвалжуудыг дагадаг эсэхээс хамаарахгүй юм.

Одоогоор Facebook компани "Explore Feed" дээр ямар нэг сурталчилгаа байршуулахгүй гэдгээ мэдэгджээ.

цааш үзэх