Хайх

Google “Android Wear” цаг боловсронгуй болно

Google “Android Wear” цаг боловсронгуй болно

Шинэ “Together” үйлдэл

Text: Buro.Mongolia


Шинэчлэгдсэн “Android Wear” олон үйлдлийн холбоостой цагнууд хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болно

Google компани Android Wear-ийн үйлдлийн системийг шинэчиллээ. Ингэснээр хэрэглэгч цагныхаа нүүрэнд зөөлөн хүрч холбоосоо сольж, мөн бусад "ухаалаг" төхөөрөмжтөй хүмүүст зурвас, наадаг зураг, фото зураг болон эможи илгээдэг болгох ажээ. Одоогийн "Android Wear" зөвхөн дөрвөн төрлийн товших үйлдэлтэй. Энэ нь дээш гүйлгэхэд санамжуудаа үздэг, зүүн тийшээ гүйлгэхэд тохиргооны цэс рүү ордог, доош гүйлгэхэд апп-уудын жагсаалтыг харж, удаан дарахад холбоосоос гардаг.

Шинээр гарч буй "Together" үйлдлийн тусламжтайгаар хэрэглэгчид олон үйлдлийн холбоос бүхий нүүрийг ашиглан үүн дээрээ цаг, алхмын тоо, цаг агаар болон зүрхний хэмнэлээ хялбархан хэмжиж харах боломжтойгоос гадна энэ бүх мэдээллээ найзуудтайгаа хуваалцаж болох юм байна.

Энэхүү шинэчлэл 7 дугаар сарын 28 гэхэд бэлэн төлөвлөгөөтэй боловч сураг сонсоход Google жаахан хожимдож байгаа. Тиймээс эдгээр шинэ үйлдлүүдийг хэрэглэгчид 8 дугаар сараас л ашиглаж болох гэнэ.

 

цааш үзэх