Хайх

Google хальсны гэрэл зургийг дижитал зураг болгодог апп танилцууллаа

PhotoScan

Text: Buro.Mongolia


Зураг:

Ухаалаг утасны камераар хуучны зургийг хуулж өндөр чанартай дижитал зураг болгон хувиргана

PhotoScan апп нь бүх төрлийн хальсны гэрэл зургийг дижитал зураг болгож чадна. Тиймээс одоо та үнэтэй дурсамж агуулдаг хуучны зургуудаа тоосонд дарагдуулж, далд хийх шаардлагагүй боллоо. PhotoScan аппын тусламжтай эдгээр зургуудыг орчин үеийн хэлбэрт шилжүүлж, өндөр нарийвчлалтайгаар утсандаа хадгалах боломжтой.

Энэхүү апп нь автоматаар гэрэл цохисон хэсгүүдийг арилгаж, гажилтыг засч, зургийн өнцгүүдийг нарийн тохируулдаг. Мөн та энэ бүх үйл явцийг хийхэд 10-аас илүү секунд зарцуулахгүй. PhotoScan аппыг iOS болон Android үйлдлийн систем дээр үнэгүй татаж авах боломжтой.

цааш үзэх