Хайх

Google компани хүйсгүй үгсийн сан гаргана

Google компани хүйсгүй үгсийн сан гаргана

Google Docs болон Smart Canvas-д идэвхжих болно

Text: Buro.Mongolia


Дэвшилтэт технологийн аваргуудын нэг болох Google компани удахгүй "gender-neutral" буюу хүйсгүй үгсийн тусгай сантай болох тухай HypeBae мэдээлэлж байна. Тус шинэчлэлт нь Google Docs платформ дээр болон Google Workspace-ийн хамтын ажиллагааны хэрэгсэл болох Smart Canvas дээр нэмэгдэх болно.

Энэхүү шинэчлэлтийг нэмэлт байдлаар ашиглах боломжтой байна. Жишээлбэл, ихэвчлэн эрэгтэй хүмүүст хандан хэрэглэгддэг “policeman”, “chairman” гэх мэт үгсийг “police officer” болон “chairperson” гэх хүйсгүй үгсээр орлохыг программ санал болгох юм. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан өөр хувилбаруудыг сонгож болно.

Түүнчлэн доромжилсон утгатай үгсийг солих санал гарч ирэх бөгөөд үүнээс гадна өөр олон шинэчлэлтүүдийг нэвтрүүлнэ гэж Google компани мэдэгдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх