Хайх

Google зураг засахад зориулсан олон нийтийн сүлжээ гаргах гэж байна

Google зураг засахад зориулсан олон нийтийн сүлжээ гаргах гэж байна

Google Spaces-ыг орлоно

Text: Бюро 24/7


Зураг:

Google зураг засч янзлахад зориулсан олон нийтийн тавцан гаргахаар зэхэж байна. Боловсруулагчид тус аппыг Google Spaces-ыг орлоно гэж тооцоолж байгаа юм. Энэхүү апп нь шинэ технологийн тусламжтай тухайн зураг дээр хэд, хэдэн хүн нэгэн зэрэг ажиллах боломж олгох болно. Түүнчлэн хэрэглэгчид онлайн горимд тухайн зургийн талаар хоорондоо хэлэлцэх бөгөөд мэргэжилтнүүд Allo, Duo зэрэг мессенжерүүдийг ч энэхүү апптай нэгтгэхээр зорьжээ. Өөрөөр хэлбэл энэхүү олон нийтийн сүлжээг хэсэг бүлэг найзуудаараа ашиглах боломжтой.

Google компанийн хувьд энэ нь зураг сонирхогчдод зориулсан нийгэмлэгийг бий болгох гэсэн анхны оролдлого биш юм. Өмнө нь тэд хэд, хэдэн удаа ийм төрлийн төсөл хийж үзсэн байдаг. Жишээ нь Panaramio гэх нэртэй газар зүйн байршилтай зургийн апп ба Google Spaces гэдэг зураг засч янзалдаг үйлчилгээг нэрлэж болно.

Engadget вебсайтын мэдээллэснээр тус шинэ апп нь туршилтын шатандаа явж байгаа гэнэ. Тэгэхдээ шинэ олон нийтийн сүлжээг тавдугаар сарын 17-20 хооронд зохион байгуулагдах Google I/O арга хэмжээний үеэр танилцуулах магадлалтай.

цааш үзэх