Хайх

Instagram Stories-ийн Android хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлдэл

Instagram Stories-ийн Android хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлдэл

Text: Buro.Mongolia


Instagram олон нийтийн сүлжээ Android үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд зориулан хэд, хэдэн шинэчлэлтүүд хийлээ.

Өмнө нь Instagram сүлжээндээ Stories нэмэхдээ зураг, видео болгоноо нэг нэгээр хийдэг байсан бол одоо Android гар утастай хэрэглэгчид 10 хүртэлх тооны зураг болон видеог нэгэн зэрэг хийх боломжтой боллоо.

Android гар утастай хэрэглэгчид oлон зураг болон видеог нэгэн зэрэг хийхийг хүсвэл Stories нэмэх хэсгийн баруун дээд буланд нэмэгдсэн шинэ товчлуур дээр дараарай. Ингэснээр олон зураг, видеог сонгох сонголт гарч ирнэ. Stories-т нэмэхийн өмнө хэрхэн харагдахыг янзалж болох ба байршилд тань тохирсон стикерүүдийг автоматаар санал болгоно.

Дашрамд дурдахад, энэхүү шинэчлэлт iOS үйлдлийн систем дээр ирэх долоо хоногоос нэмэгдэхээр болжээ.


цааш үзэх