Хайх

Instagram Stories цоо шинэ үйлдлүүдтэй боллоо

Instagram Stories цоо шинэ үйлдлүүдтэй боллоо

Mention, Boomerang, Links

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Instagram цоо шинэ гурван үйлдлийг Stories хэсэгт нэмсэн байна

Instagram апп Stories гэх цоо шинэ үйлдлийг өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан билээ. Тэгвэл одоо Stories дотроо дахин гурван шинэ үйлдэлтэй болж байгааг Instagram өөрийн блогоор дамжуулж зарлажээ.

Одоо Instagram Stories дотор найзыгаа дурдаж, Boomerang видео хийж, нэмэлт холбоос ("See More" Links) руу орох боломжтой.

Stories дотор байршуулсан бичлэгийн текстэнд өөрийгөө эсвэл найзыгаа дурдахыг хүсвэл @ гэж бичээд санал болгосон нэрсээс сонгоно. Хэн нэгэн таны дурдсан нэрэн дээр дарахад тухайн хүний Instagram хуудас харагдах болно.

Boomerang видео хийхийн тулд Stories руу ороод баруун доод талд байгаа Boomerang гэсэн үйлдлийг сонгоход л хангалттай.

Харин нэмэлт холбоос хийх үйлдэл зөвхөн алдартай уран бүтээлчид, загвар өмсөгчид гэх мэт тодорхой бүлэг хүмүүст л нээлттэй байгаа юм. Тэгэхдээ хэрэв та өөрийн дагадаг алдартай хүний талаар дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл тухайн хүнийхээ Stories руу орж "See More" гэдэг товчлуур дээр дараарай.

Instagram Stories цоо шинэ үйлдлүүдтэй боллоо (фото 1)

цааш үзэх