Хайх

Хүслийн зүйл: Pioneer XDP-100R хөгжим тоглуулагч

Хүслийн зүйл: Pioneer XDP-100R хөгжим тоглуулагч

Зөөврийн студи

Text: Buro.Mongolia


Та хэзээ нэгэн цагт яг л өөрөө студид хоолойгоо бичүүлж байгаа мэтээр хөгжим сонсохыг хүсч байсан уу? Одоо ийм боломж хүн бүрт нээлттэй боллоо

Өнөөдөр бид хүссэн дуугаа хүссэн үедээ ганц товчлуур дараад л сонсож чадна. Тэгэхдээ дуу хэдий сонсоход амар дөхөм болно, төдий чинээ чанар нь муудаж байдаг. Харин энэ байдлыг өөрчлөхөөр өндөр чанарын дуугаралттай бүтээгдэхүүн гаргадагаараа алдартай Pioneer компани нэгэн шинэ тоглуулагч бүтээжээ. Pioneer XDP-100R гэх энэ төхөөрөмжөөр та хөгжим сонсвол ямар ч ухаалаг утсаар сонсохгүй өндөр чанартай дуугаралтыг мэдрэх болно.

Хэдийгээр энэ зүйл ухаалаг утас биш боловч Android үйлдлийн системтэй тул PlayStore-оос хүссэн аппаараа баяжуулах боломжтой. Мөн  өөр дээрээ 32GB-ын багтаамжтай Pioneer XDP-100R-ыг 200 GB хэмжээтэй хоёр SD карт дагалдаж ирэх юм байна.

Энэхүү хөгжим тоглуулагч нь 699 $ үнэтэйгээр худалдааланд гарчээ.

Хүслийн зүйл: Pioneer XDP-100R хөгжим тоглуулагч (фото 1)

цааш үзэх