Хайх

Хоол нэхэхгүй: Японд муурыг орлох дэр зохион бүтээлээ

Хоол нэхэхгүй: Японд муурыг орлох дэр зохион бүтээлээ

Харшилтай хүмүүст гайхалтай тохирно

Text: Бюро 24/7


Зураг:

Японы Yukai Engineering компани гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг ч харшил эсвэл өөр ямар нэг шалтгааны улмаас амьтан тэжээх боломжгүй хүмүүст зориулан маш гайхалтай шийдлийг танилцууллаа. "Qoobo" гэх нэртэй энэхүү төхөөрөмж нь муур ба дэрийг нэг дор хослуулжээ. Өөрөөр хэлбэл энэ нь гаднаасаа яг л муур шиг харагддаг үслэг дэр юм. Энэхүү дэр нь ямар нэг дуу чимээ гаргахгүй, хоол нэхэхгүй, гэрийн эд зүйлс сүйтгэхгүй гэх мэт маш олон давуу талтай. "Qoobo" зөвхөн нэг л үйлдэл хийж чадна. Түүнийг гараараа илэхэд сүүлээ хөдөлгөдөг байна. Зохион бүтээгчид тус дэрийг илэх нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж мэдэгджээ.

Хоол нэхэхгүй: Японд муурыг орлох дэр зохион бүтээлээ (фото 1)

Хоол нэхэхгүй: Японд муурыг орлох дэр зохион бүтээлээ (фото 2)Хоол нэхэхгүй: Японд муурыг орлох дэр зохион бүтээлээ (фото 3)

Энэхүү робот "муур" нь нас бие гүйцсэн мууртай ижил жинтэй бөгөөд одоогоор саарал ба бор гэсэн хоёр өнгийн сонголттой худалдаанд гарах аж. "Qoobo" дэр нь $100 үнэтэй ба 2018 оны зургаадугаар сараас эхлэн худалдаанд гарах төлөвтэй байна. Одоогоор Yukai Engineering компани тус бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын тулд Kickstarter тавцан дээр хөрөнгө босгож байгаа аж.

цааш үзэх