Хайх

Алсын хараа: Leica Zagato нар хамтран Ultravid 8 × 32 дуран гаргалаа

Алсын хараа: Leica Zagato нар хамтран Ultravid 8 × 32 дуран гаргалаа

Загварлаг нийлэмж

Text: Б.Амина


Зураг:

Leica болон Итали автомашины Zagato компаниуд хамтран хамгийн орчин үеийн дуран цөөн тоогоор гаргалаа

Шинэхэн  Leica Ultravid 8 × 32 дурангийн туршилтын загвар маш өвөрмөц болжээ. Mетал гадаргуу бүхий 32 мм диаметр хэмжээтэй, дотор талын час улаан оруулгандаа Zagato гэх бичигтэй энэ дуран маш тунгалаг харагдацтай. Мөн алсад байгаа зүйлийг тэр найм дахин томруулах чадвартай учраас уудам орон зайг хараачлах боломж олгоно. 

Leica болон Zagato брэндүүдийн хамтарсан бүтээл нийт 1000 хувь үйлдвэрлэгдсэн. Уг загвар 3800 долларын үнэтэй бөгөөд ирэх 9-р сард худалдаанд гарна. 

цааш үзэх