Хайх

LG эвхдэг компьютерын гар танилцууллаа

LG эвхдэг компьютерын гар танилцууллаа

Биедээ авч явна

Text: Б.Амина


Зураг:

LG Rolly гэх жижиг цүнх эсвэл халаасанд багтах компьютерын эвхэгддэг гар бүтээжээ

Гонзгой, тэгш өнцөгт хэлбэрийн хайрцгийг хараад юу гэдгийг таахад бэрх. Энэ бол жирийн нэг хайрцаг биш. Харин LG бидний цүнхэнд эзлэх зайг хэмнэхээр бүтээсэн компьютерын эвхэгддэг гар юм. Шинэхэн бүтээл Rolly компьютерын жирийн гарнаас ялгарах зүйл нь ердөө дөрөвхөн эгнээтэй (хайрцагны дөрвөн талд тааруулсан) бөгөөд мэдээж илүү жижиг хэмжээтэй болжээ.

Уг хэрэгсэл доргилтонд тэсвэртэй поликарбонатаар хийгдсэн учраас эвдрэх вий гэж санаа зоволтгүй авч явж болно. Bluetooth-ээр холбогддог энэхүү гар АНУ-д есдүгээр сард худалдаанд гарна.

цааш үзэх