Хайх

Motorola Razr гар утас дахин худалдаанд гарна

Motorola Razr гар утас дахин худалдаанд гарна

Өндөр үнэтэй эвхэгддэг ухаалаг утас

Text: Buro.Mongolia


Зураг:

Эхлээд Nokia 3310, дараа нь "гадил" утас зах зээлд эргэн ирсэн бол одоо алдарт Motorola Razr гар утас шинэчлэгдэн худалдаанд гарах гэж байгаа гэдгийг The Wall Street Journal мэдэгдэж байна. Шинэчлэгдсэн Razr эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас байх бөгөөд ойролцоогоор 1,500 ам.доллараар (iPhone XS Max загвараас үнэтэй) худалдаалагдах болно гэдгийг эх сурвалж онцоллоо. 

Одоогийн байдлаар Motorola брэндийг эзэмшдэг Lenovo компани төхөөрөмжийн туршилт хийж байгаа ба хоёрдугаар сар гэхэд 200,000 ширхэг гар утас зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эргэн сануулахад Motorola брэнд Razr гар утсыг анх 2005 онд танилцуулж байсан билээ. Энэхүү загвар нь дөрвөн жилийн хугацаанд нийт 130 сая хувь борлогдож, хамгийн эрэлттэй эвхэгддэг гар утас болж байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх