Хайх

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо

Сайн чанарын шүүлтүүр, минимал дизайн, хямд үнийг цогцлоосон Sqair агаар цэвэршүүлэгч

Text: Г.Тэмүүлэн


Зуны гурван сард Улаанбаатарчууд агаарын бохирдол гэх гамшгийг түр хугацаанд ч болов мартаж, цээж дүүрэн амьсгалах боломж олддог. Харин хүйтний эрч чангарахын эрхээр агаарын бохирдол улам нэмэгдэж, бид тун удахгүй хүчтэй салхи салхилсан тохиолдолд л ханиаж, хахаж цацахгүйгээр гүнзгий амьсгал авч чаддаг нөгөө л бодит байдалтайгаа нүүр тулах болно.

Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ноогдох амьсгалын замын өвчлөл 2,7 дахин нэмэгджээ. Ингээд ч зогсохгүй 10 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлын улмаас, бүр цаашилбал жилд 5 хүртэлх насны 2,000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 14,5% нь амьсгалын тогтолцооны өвчнөөс үүдэлтэй гэж Зориг сан болон Konrad Adenauer Stiftung сангийн хамтарсан судалгаанд дурдагдсан байдаг.

Тэгэхээр бид нэгэнт ойрын хугацаанд агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой тул гэр, оффис зэрэг дотоод орчиндоо агаар цэвэршүүлэгч ажиллуулж өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах нь зүйтэй. Зах зээлд одоогоор янз бүрийн брэндийн агаар цэвэршүүлэгч худалдаалагдаж байгаа бөгөөд төхөөрөмж бүр өөрийн гэсэн нэмэлт үйлдлүүд болон үнийн сонголттой. Гэхдээ цэвэр агаараар амьсгалахын тулд бид заавал ион үүсгэгч, Wi-Fi холболт зэрэг нэмэлт үйлдлүүдтэй, өндөр үнэтэй агаар цэвэршүүлэгч худалдаж авах ёстой гэж үү?

Энэ асуултын хариуг олохоор бид зах зээлд худалдаалагдаж байгаа олон төрлийн агаар цэвэршүүлэгчийг судалж үзсэн юм. Тэдгээрээс бидэнд Kickstarter тавцан дээр анх танилцуулагдсан Smart Air компанийн Sqair нэртэй агаар цэвэршүүлэгч хамгийн ихээр таалагдлаа. Уг агаар цэвэршүүлэгчийг бид оффис дээрээ байршуулан агаарын чанар шалгагч төхөөрөмж ашиглан үнэхээр үр дүнтэй эсэхийг нь өөрсдийн биеэр туршиж үзэн дүгнэлтээ хийлээ.

Бидний туршилт

Бид Sqair агаар цэвэршүүлэгчийн үр дүнг шалгахаар оффис дотроо IQ Air агаарын чанар шалгагч төхөөрөмж ашиглан өөрсдийн гэсэн туршилтыг хийлээ. Туршилтын эхэнд 140 м2 орчим талбайтай оффисын дотоод орчны агаарын чанарын индекс (Air Quality Index) 70 байсан бол агаар цэвэршүүлэгчийг ажиллуулснаас 43 минутын дараа 29 болон буурсан байна. (Агаарын чанарын индекс 0-50 хооронд сайн, 51-100 дундаж байдаг бол өвлийн улиралд Улаанбаатар хотын ид бохирдолтой үед 301+ болж аюултай түвшинд хүрдэг).

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо (фото 1)

Чанартай шүүлтүүр

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо (фото 2)

Одоогоор дэлхий даяар худалдаалагдаж буй дийлэнх агаар цэвэршүүлэгчдийн гол цөмд HEPA гэх шүүлтүүр оршиж байдаг. Sqair агаар цэвэршүүлэгчид суулгагдсан HEPA шүүлтүүр нь 0.3 микроноос бага эсвэл их хэмжээтэй тоосонцрыг 95% шүүж чаддаг бөгөөд үүнд агаар дахь нарийн ширхэгт тоосонцор (PM2.5), ургамлын тоосонцор, вирус, нян бактери, үнэр, утаа, амьтны гаралтай харшил үүсгэгч, химийн бодисууд багтана. Мөн Sqair агаар цэвэршүүлэгч нь 40м2 талбайтай орон зайн агаарыг 30 орчим минутад бүрэн цэвэрлэх чадвартай болох нь батлагдсан байгаа.

Скандинав стилийн минимал дизайн

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо (фото 3)

Ердөө 4,5 кг жинтэй энэхүү авсаархан агаар цэвэршүүлэгч нь ямар нэгэн илүү детальгүй гоёмсог, контемпорари дизайнтайгаар зохион бүтээгдсэн нь маш том давуу тал болж байна. Цэвэр модон хөл болон цэмцгэр цагаан өнгийн гадаргуутай энэхүү төхөөрөмж нь ямар ч стилийн интерьерт зохимжтой харагдана. Хөнгөн, овор багатай тул жижиг талбайтай байранд төгс тохирохоос гадна өрөө хооронд зөөвөрлөхөд ч хялбар байх болно.

Боломжийн үнэ

Яг одоо Монголд худалдаалагдаж буй хамгийн модерн дизайнтай, үр дүнтэй ба хямд агаар цэвэршүүлэгчийг бид оллоо (фото 4)

Хэрэв одоогоор худалдаалагдаж байгаа дийлэнх агаар цэвэршүүлэгчүүд ион үүсгэгч, wi-fi холболт, апп, гэрэл, удирдлага зэрэг олон нэмэлт үйлдлүүдтэй, энэ эрчээрээ өндөр үнэтэй байдаг бол Sqair агаар цэвэршүүлэгч нь агаар цэвэршүүлэх л үндсэн үүрэгтэй юм. Зохион бүтээгчид "цэвэр агаар тансаглал байх ёсгүй" гэсэн үндсэн зарчмыг баримтлан, өндөр технологи бүхий шаардлагагүй нэмэлт үйлдлүүдийг суурилуулаагүй нь харьцангуй боломжийн үнээр буюу 320,000 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Дүгнэлт

Бид янз бүрийн брэндийн агаар цэвэршүүлэгч хэрэглэж үзсэнээс ямар ч интерьерийг чимэх орчин үеийн дизайн, өрөө хооронд хялбархан зөөвөрлөх боломжтой хөнгөн, авсаархан байдал, дотоод орчны агаарыг бүрэн цэвэрлэх үр дүнтэй шүүлтүүр, хямд үнэ гээд маш олон давуу талыг нэгтгэж чадсан Sqair агаар цэвэршүүлэгч бидэнд хамгийн ихээр таалагдлаа.

Smart Air Mongolia

Утас: 99805080
Хаяг: ICC Tower, 13-р давхар
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

цааш үзэх