Хайх

Оригами болон шинэ технологи: Kickstarter дээр цаасан дрон танилцуулжээ

Нугалаад нисгээрэй

Text: Б.Амина


Зураг:

PowerUp баг цаасан дрон хийх төслийн хөрөнгө босгох ажлаа эхлүүлжээ

Зохион бүтээгчдийн хэлж буйгаар цаасан дрон нь камер болон хоёр хөдөлгүүртэй байх аж. Цаасаар бүтэх хэсгийг хэрэглэгчид яг л оригами шиг нугалан хийх боломжтой. Бүтээгчид ийм төрлийн дрон 91 метрийн өндөрт нисч чадах ба хамгийн сонирхолтой нь цаасан дроныг ухаалаг утаснаас удирдаж болно гэлээ. Үүний тулд залуур болон виртуал байдлыг харуулах цаасан бүтэцтэй нүдний шилийг утсандаа холбон удирдах аж. Тэдний тусламжтайгаар дрон хүний толгойны хөдөлгөөний дагуу нисэх юм байна.

Шинэ нисдэг төхөөрөмжийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл төслийн сайт руу зочлоорой.

цааш үзэх