Хайх

Polygram апп: Нүүрний хувирал дээр суурилсан шинэ үеийн эможи

Polygram апп: Нүүрний хувирал дээр суурилсан шинэ үеийн эможи

Шинэ олон нийтийн сүлжээ

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Одооноос эхлээд цахим ертөнцөд найзуудынхаа нийтэлсэн зураг, видеонд хариу үйлдэл үзүүлэхэд бүр ч амархан боллоо. Тодруулбал хиймэл оюун ухааны тусламжтай бидний сэтгэл хөдлөлийг автоматаар эможи хэлбэрт шилжүүлдэг Polygram гэх шинэ апп гарсан байна.

Polygram нь олон нийтийн сүлжээний апп бөгөөд хэрэглэгчид энэхүү аппыг ашиглан зураг, видео, зурвас нийтлэх боломжтой. Гэхдээ хэрэв Facebook-ийн хэрэглэгчид "like" товчлуур дээр дарж, эможи ашиглан ямар нэг нийтлэлд хариу үйлдэл үзүүлдэг бол Polygram нь хэрэглэгчдийн нүүрний хувирлыг хиймэл оюун ухааны тусламжтай шууд хөрвүүлэн харуулдаг байна. Жишээ нь энэхүү апп нь таныг инээмсэглэж, уурлаж эсвэл гайхширч байгааг таньж, сэтгэл хөдлөлд тань тохируулан эможи санал болгох юм.

Polygram апп нь ухаалаг утасны урд камерыг ашиглан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг таньдаг гэдгийг тус аппын үүсгэн байгуулагчид мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Polygram аппыг зөвхөн iPhone ухаалаг утасны хэрэглэгчид үнэ төлбөргүй татан авч, ашиглах боломжтой байгаа юм.

цааш үзэх