Хайх

Шинэ Windows 10 худалдаанд гарлаа

Шинэ Windows 10 худалдаанд гарлаа

Энэ долоо хоногоос

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхий даяар худалдаанд гараад буй шинэ Windows 10 үйлдлийн систем өмнөх хувилбаруудаас хэр зэрэг ялгаатай, ямар давуу талуудтай болсныг хамтдаа шинжье

Шинэ Windows 10-ыг компьютертээ суулгах хэрэгтэй бололтой. Энд өмнөх хувилбаруудаас хассан Start товчлуурыг эргэн оруулсан ба амласан ёсоороо ухаалаг Cortana зөвлөх болон шинэ веб хөтөч нэмжээ.  Гэвч шинэ үйлдлийн систем хараахан хүн бүрт  хүрэх боломжгүй байна. Windows 10-ыг зөвхөн Microsoft үйлдлийн системийн 7 болон 8.1 хувилбаруудыг эзэмшигчид үнэгүй суулгах эрхтэй ба эрэлт хэрэгцээ дэндүү өндөр байгаатай холбоотойгоор бусад хэрэглэгчдэд хүрэх боломж хязгаарлагдмал байна. Тэгэхээр хүссэн хүмүүс шинэ  үйлдлийн системийн суулгац олж авахын тулд Microsoft компанид  тусгай хүсэлт илгээх шаардлагатай.

Харин одоо шинэ үйлдлүүдийг нь танилцуулья. Cortana - энэ бол таны сонголтыг эрхэмлэх автомат дуут туслах. Дууг нь жүжигчин Жен Тэйлор оруулжээ. Энэхүү програм таны цахим шуудан, тэмдэглэлийн дэвтэр, интернэтийн хайлтын түүх болон бусад хувийн мэдээллээр танд зөвлөнө. Энэ бүх өгөгдлүүдийг хиймэл оюун ухаан Cortana  танд тустайгаар ашиглах тохиргоотой. Мөн тэрээр эзнийхээ хийх үйлдлүүдийг урьдчилан таамаглаж туслаж чадна. Бүр уйдсан үедээ түүнтэй яриа өрнүүлж болох ба тэр танд онигоо ярьж өгч дуу дуулж өгөх болно.

Дараагийн шинэ зүйл бол Edge нэртэй веб хөтөч. Энэ нь вэб хуудсуудыг унших хялбарчилсан аргатай ба интернэтэд холбогдоогүй үед ч ачааллах боломж олгож чадна. Түүнээс гадна уншиж байх үедээ хуудсан дээр шууд тэмдэглэгээ хийх үйлдэлтэй гэнэ. Үндсэндээ шинэ үйлдлийн системийг хэрэглэгчдэд ээлтэй, ашиглахад хялбар болгохыг оролдсон гэдгийг саяхан гарсан бяцхан жаалуудтай сурталчилгаа ч бидэнд ойлгуулсан билээ.

Шинэ Windows 10 худалдаанд гарлаа (фото 1)

цааш үзэх