Хайх

Технологийн акулууд хувцас загварын чиг хандлагатай хэрхэн уусаж байгаа вэ?

Гар утасны ширүүн өрсөлдөөн загварын салбарыг ч орхисонгүй

Text: Buro.Mongolia


Анх 1992 онд IBM-ээс SIMON нэртэй гар утсыг дэлхийд танилцуулж гар утас гэх зүйлийг анхлан хүний хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Тэр цагаас хойш гар утас зөвхөн холбооны хэрэгслээс хол давж, хүний өдөр тутмын нийгмийн амьдралд төрөл бүрээр оролцдог болсон.

2000 оноос хойш өдгөө хүртэл гар утасны хамгийн ширүүн тулаан энэ цаг үе дор явагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ өрсөлдөөн загварын салбарыг ч орхиогүй. Тус зах зээлийн гигантуудын 2020 онд танилцуулсан гар утаснууд бүгд өнгө болоод загвараараа энэ оны хувцас загварын трендийг нэвт шингээсэн байдаг.

Технологийн акулууд хувцас загварын чиг хандлагатай хэрхэн уусаж байгаа вэ? (фото 1)

Huawei Компанийн хувьд HUAWEI P40 series-ын өнгөнүүд мөнгөлөг саарал, алтлаг бор, цагаан, гүн хөх, хар гэх мэт минимал өнгөнүүдийг түлхүү оруулсан бол түүний өрсөлдөгч Samsung-ийн хувьд өнгөрсөн жил HUAWEI P30 series дээр гаргаж байсан шиг зөөлөн, романтик өнгөнүүдийг онцлон сонгосон. Сүүлийнх бол мэдээж Apple. Тэдний хувьд дизайндаа төдийлөн өөрчлөлт оруулаагүй бөгөөд эхний хагас жилийн байдлаар борлуулалтаараа өрсөлдөгч 2 брэндээс доогуур бичигдсэн байгаа.

Харин материалын хувьд Huawei P40 series болоод Samsung S20 аль аль нь 80-аад оныг санагдуулам тод акссесуаруудтай зохицох ойлттой шилэн мэт гадаргуутай, гоёмсог харагдацтай болсон нь хувцас загварын хамгийн сүүлийн үеийн трендүүдтэй шууд уялддаг билээ.

Ямартай ч одоогийн байдлаар canalys.com 2020 оны 2-р улирлын гар утасны зах зээлийн судалгаагаар HUAWEI түүхэндээ анх удаа дэлхийд нэгдүгээр байранд орж, HUAWEI P40 series-ын минимал загвартай гар утаснууд дэлхий нийтэд онцгойрч байгаа бололтой.

Үүнээс гадна HUAWEI компанийн энэ онд шуугиан тарьсан өөр нэг зүйл бол Google-ыг орлох хувилбарыг өөрийн 650 сая гаруй хэрэглэгчдэд танилцуулсан явдал байсан. Юу гэвэл тэд өөрсдийн хайлтын программ болох PETAL search widget-ыг зах зээлд гаргасан. Huawei App Галлеригаасаа хялбархан татаад суулгах боломжтой энэ хайлтын програмын ачаар нийт HUAWEI хэрэглэгчид цаашид GOOGLE play store-ийг ашиглахгүй байсан ч өөрийн хүссэн аппуудаа чөлөөтэй татаж авах, update хийх боломжтой болсон гэсэн үг юм.

Технологийн акулууд хувцас загварын чиг хандлагатай хэрхэн уусаж байгаа вэ? (фото 2)

цааш үзэх