Хайх

Tesla-гийн автомат жолоодлого

Хүнээс илүү

Text: Б.Амина


Зураг:

Tesla Motors жолоочийн үйлдлийг хөнгөвчлөх автомат жолоодлогын программыг жил гаруйн хугацаанд бүтээж бэлэн болголоо

Tesla Autopilot программыг туршиж үзэж байгаа жолооч (бичлэгээс үзнэ үү) "I'm not touching it!" хэмээн давтан хэлнэ. Энэ нь магадгүй өөр ямар нэгэн нэмэлт тайлбар хэрэггүй гэсэн үг байж болох юм. Гэвч осол гарлаа гэж бодоход автопилот хариуцлагыг бүрэн үүрч чадахгүй шүү дээ. Харин мэдээж жолооч өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ. Тиймээс машины бүх хяналт одоогоор автопилотод шилжиж очихгүй. Зөвхөн зарим тохиолдолд буюу хурдны замаар явах, урд машин хүртэлх зайг тооцох, хажуу эгнээнд шилжин орох болон зогсоол хайн машин өөрийгөө байрлуулах зэрэг үйлдлийг тэр гүйцэтгэнэ.

Дээр дурдсан үйлдлийг хийхэд нь зориулж машинд мэдрэгч, радар, камер болон газрын зураг дээрх хөдөлгөөн хөтлөгч суулгасан байна. Одоогийн байдлаар программыг зөвхөн АНУ-ын жолооч нар суулгах боломжтой байгаа ба тус компани ойрын хугацаанд өөр улс оронд Tesla Autopilot программыг хүргэхээ амлаж байна.

 

цааш үзэх