Хайх

Trefecta DRT: Дугуй болон хувирдаг мотоцикл

Trefecta DRT: Дугуй болон хувирдаг мотоцикл

Эвхэгддэг мөн Wi-Fi-тай

Text: Б.Амина


Зураг: Trefecta Mobility

Trefecta Mobility компани дугуй эсвэл мотоцикл гэж хэлж болохуйц тээврийн хэрэгсэл бүтээлээ

Цахилгаан дугуйг одоо xэн ч гайхаж хүлээж авахгүй байх. Харин Trefecta Mobility загварлаг, хотод унахад тохиромжтой (жишээ нь ажилдаа явах) шинэ зүйлсээр иж бүрэн тоноглогджээ. Үүнд Wi-Fi болон iOS апп-тай холбогдсон Bluetooth холболт, жолоодлогоо автомат болон электрон байдлаар удирдаж болох дэлгэц зэрэг орж байгаа юм.

Trefecta DRT: Дугуй болон хувирдаг мотоцикл (фото 1)

Trefecta-гийн цахилгаан мотор нь 4 кВт хүчин чадалтай ба 65 км/цаг хүртэл хурдлах "амар хүлэг" болсон. Жолооч хөдөлгүүрийн хурдыг дөрөө болон зайг хослуулан тохируулах шийдэлтэй хийгджээ.

Trefecta-г мөн дөрөөгүй, зөвхөн хөдөлгүүрийн тусламжтайгаар 100 км/цаг хүртэл хурдлуулах боломжтой ба үүний тулд гурваас багагүй цаг цэнэглэх шаардлагатай. Энэхүү цахилгаан дугуйны үнэ нь мотоциклийн үнэтэй дөхөхүйц буюу 25000 ам. доллар байна.

Trefecta DRT: Дугуй болон хувирдаг мотоцикл (фото 2)

цааш үзэх