Хайх

Twitter дэлхий даяар улс төрийн сурталчилгааны хориг тавина гэж мэдэгдэл хийлээ

Twitter дэлхий даяар улс төрийн сурталчилгааны хориг тавина гэж мэдэгдэл хийлээ

"Улс төрийн сурталчилгаа хийх эрхийг худалдаж биш шударгаар олох ёстой"

Text: Бюро 24/7


Зураг:

Twitter дэлхий даяар улс төрийн сурталчилгааны хориг тавина гэж мэдэгдэл хийлээ. "Улс төрийн сурталчилгаа хийх эрхийг худалдаж биш шударгаар олох ёстой. Интернет сурталчилгаа маш их үр дүнд хүрэх хүчтэй учир улс төрийн нөхцөлд том эрсдэл авчирдаг" хэмээн Twitter компанийн ерөнхий захирал Жек Дорсэй хэлсэн байна. Харин өрсөлдөгч компани Facebook энэ хоригийг мөрдөхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү хориг нь АНУ-ын 2020 оны сонгуулийн аянд том нөлөө үзүүлэх юм.

Twitter компанийн энэ шийдвэрийн тухайд "Улс төрийн сурталчилгааг хорих нь ерөнхийлөгч Трамп болон Консерватив намын дуу хоолойг намсгах оролдлого болж байна" хэмээн ерөнхийлөгч Дональд Трампын дахин сонгуулийн аяны менежер Брэд Парскал үзэл бодлоо илэрхийлжээ.

Нөгөө талаас "Улс төрд зар сурталчилгааны мөнгө, ардчиллын шударга байдлын үнэ цэнийн хооронд сонголт хийх нүүр тулахад түүхэнд ганц удаа ч болов ашиг орлого бодох бодол ялсангүй ээ" гэж Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены төлөөлөгч Билл Руссо хэлжээ.

Харин Facebook-ийн толгойлогч Марк Цукерберг хориг тавихгүйгээ мэдэгдэж компанийнхаа бодлогоо өмгөөлөн "Ардчилсан нийгэмд хувийн компаниуд улс төрчдөд болон улс төрийн мэдээнд цензур тавих нь зөв гэж би бодохгүй байна" гэж хэвлэлийн бага хуралд мэдэгдэл хийв.

Цахим сүлжээний шинжээч Карл Миллер хэлэхдээ "Технологийн ертөнц гүйцэгдэхээргүй маш хурдан хөгжиж буйн улмаас бусад салбаруудад дасан зохицох боломж бага байна. Энэ нь эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Twitter компанийн гаргасан энэ шийдвэр бол технологийн агуу компаниудын дунд анх удаа үүрэг хариуцлага хүлээсэн зүйл боллоо" гэжээ.

Twitter арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн уг хоригийг идэвхжүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл арваннэгдүгээр сарын 15-наас цацагдах юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх