Хайх

Дэлхийн хамгийн жижиг дрон гарлаа

Түрийвчинд багтах дрон

Text: Б.Амина


Зураг:

Axis Drones-ын зохион бүтээгчид зоос шиг хэмжээтэй, нэг цэнэгээрээ 5-7 минут нисэх чадвартай дрон бүтээжээ

Маш жижигхэн, дөрвөлжин хэлбэртэй энэ шинэ загварын бас нэг сонирхол татах зүйл нь дроноо дотор нь хийн авч явах боломжтой удирдлагын хамт худалдаанд гарна. Түүнийг шөнийн нислэгт гарахад нь зориулж  гадна талд нь тод гэрэлтэгч диод гэрлүүд суулгаж өгсөн байна. Indiegogo цахим хуудсанд энэхүү дроны урьдчилсан захиалга нь 35 ам.долларын үнэтэй гарчээ.

Дашрамд хэлэхэд, өмнө нь ердөө алганд багтах хэмжээтэй дрон дэлхийн хамгийн жижигт тооцогддог байлаа. Түүнийг бүтээж, худалдаанд гаргахын тулд Indiegogo хуудас ганцxан өдрийн дотор хөрөнгө оруулалтаа босгож чадаж байсан юм. 

цааш үзэх