Хайх

Япончууд хүний яриаг 9 хэл дээр орчуулдаг ухаалаг амны хаалт үйлдвэрлэнэ

Япончууд хүний яриаг 9 хэл дээр орчуулдаг ухаалаг амны хаалт үйлдвэрлэнэ

"C-mask" есдүгээр сард худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Donut Robotics компани "C-mask" нэртэй ухаалаг амны хаалт зохион бүтээсэн байна. Энэхүү маск нь хүний яриаг бичиж, BlueTooth ашиглан текст хэлбэрт хөрвүүлж, Япон, Англи, Хятад, Франц, Солонгос, Тайланд, Испани, Бахаса, Вьетнам гэсэн есөн хэл дээр орчуулах чадвартай юм. Түүнчлэн уг амны хаалт нь дуудлага хийж, эзнийхээ дуу хоолойг илүү чанга сонсогдох боломжийг олгодог байна.

Шинэ технологийг боловсруулах зардлыг тус компани краудфандингийн тусламжтай цуглуулжээ. Өнөөдрийн байдлаар Donut Robotics 28 сая иен цуглуулаад байна. Тэд уг амны хаалтыг 2020 оны есдүгээр сард худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

"Олон жилийн турш бид робот зохион бүтээсээр ирсэн бөгөөд одоо энэ технологио коронавирусын үед бусдад тустай байх зорилгоор ашиглахыг хүсэж байна" гэж Donut Robotics компанийн ерөнхий захирал Тайсуке Оно хэлжээ.

цааш үзэх