Хайх

Жүжигчин Киану Ривз \"Cyberpunk 2077\" видео тоглоомд

Жүжигчин Киану Ривз "Cyberpunk 2077" видео тоглоомд

Тоглоомын худалдаанд гарах тов зарлагдлаа

Text: Бюро 24/7


Технологийн ертөнцийн чухал үйл явдлуудын нэг болох E3 буюу Electronic Entertainment Expo 2019 Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийн шилдэг видео тоглоом үйлдвэрлэгчид цоо шинэ болон сүүлд шинэчлэгдсэн видео тоглоомуудыг танилцуулдаг байгаа.

Тэгвэл энэ оны E3 дээр 2012 оноос хойш видео тоглоом сонирхогчдын хүлээлтийг үүсгээд байсан "Cyberpunk 2077" тоглоомын шинэ трейлер танилцуулагдсан бөгөөд арга хэмжээний үеэр жүжигчин Киану Ривз өөрийн биеэр тайзнаа гарч ирэн тоглоомын худалдаанд гарах өдрийг зарлалаа. Түүнчлэн тоглоомын шинэ трейлерт Киану Ривз дүр бүтээсэн байна.

Киберпанк уур амьсгалтай, Role-Player төрлийн уг тоглоомд тоглогчид V гэх залуугийн дүрд орох юм. "Cyberpunk 2077" видео тоглоом 2020 оны дөрөвдүгээр сарын 16-нд гарах хэдий ч одооноос урьдчилсан захиалга хийх боломжтой байгаа.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх