Хайх

Зурагтаар 360 хэмийн дүрслэлтэй видео үзэх боломжтой болно

Зурагтаар 360 хэмийн дүрслэлтэй видео үзэх боломжтой болно

YouTube шинэ тохиргоо танилцууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Та бид удахгүй 360 хэм бүхий видеог ухаалаг зурагт болон видео тоглоомын төхөөрөмжөөр дамжуулан үзэх боломжтой болох нь ээ. Энэ тухай YouTube компанийн гүйцэтгэх захирал Сьюзен Войжитски Google I/O хурал дээр танилцуулсан байна. Одоо 360 хэмийн видеоны үзэгдэх орчныг зурагтын удирдлага эсвэл видео тоглоомын удирдлагаар тохируулж болох аж.

Энэхүү шинэ тохиргоо нь YouTube апп дэмждэг ухаалаг зурагт дээр ажиллах юм. Мөн 360 хэм бүхий видеог шууд бичлэгийн үед ч ашиглах боломжтой болох гэнэ.

Эргэн сануулахад YouTube хуудас хоёр жилийн өмнөөс 360 хэм видео хийх тохиргоотой болсон бол өнгөрсөн жилээс эхлэн панорам видео хийх тохиргоо нэмсэн юм.

 

цааш үзэх