Хайх

Time сэтгүүлийн 2017 оны хамгийн нөлөө бүхий хүмүүс тодорлоо

Time сэтгүүлийн 2017 оны хамгийн нөлөө бүхий хүмүүс тодорлоо

Time 100

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Time сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэрийг зарлалаа. Time сэтгүүлийн энэхүү жагсаалтанд улс төрчид, кино одууд, тамирчид, бизнес эрхлэгчид, дуучид, телевизийн хөтлөгчид, анагаах ухааны салбарын эрдэмтэд багтсан байна.

Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний дунд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Ромын Пап Фрэнцис, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг улс төрчид багтсан бол бизнесийн салбараас Snapchat олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигель, Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос нар бичигджээ. Мөн Вайола Дэвис, Жон Леженд, Дэми Ловато, Эмма Стоун, Жеймс Корден, Фан Бинбин зэрэг урлаг соёлын ертөнцийн одууд ч энэхүү жагсаалтанд орсон байна.

Энэ жил 14 дэх удаагаа хэвлэгдэн гарч байгаа Time 100 сэтгүүлийн нүүрэнд дуучин Жон Леженд, Жефф Безос, Мелинда Гейтс, жүжигчин Риз Амед ба Вайола Дэвис нар гарчээ.

Time сэтгүүлийн 2017 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн бүрэн жагсаалтыг албан ёсны вебсайтаас хараарай.

цааш үзэх