Хайх

Airbnb компаниас түрээслэх боломжтой “Instagram”-лаг байшингууд

Airbnb компаниас түрээслэх боломжтой “Instagram”-лаг байшингууд

Шилдэг 10 байшин

Text: Buro.Mongolia


Дэлхийн 458 сая гаруй иргэн Covid-19 өвчний эсрэг бүрэн вакцинжуулалтад хамрагдаж, хүссэн газар луугаа аялах мөч ойртсоор байна. Үүнтэй холбогдуулан Airbnb компани өөрсдийн Instagram дээрх хамгийн их хандалттай, түрээслэх боломжтой байшингуудыг нэгтгэн танилцууллаа.

Прованс дахь зуслангийн байшин

Жагсаалтын эхэнд Прованс дахь чулуун зуслангийн байшин оржээ. 2020 онд энэхүү байшингийн зураг 76,000 гаруй “лайк" авсан байна. Байгалийн чулуун байшин, дэргэд нь орших үзэсгэлэнтэй усан бассейн гээд энэхүү байшин нь бүхэлдээ байгалийн сайхныг мэдрүүлэх болно.

Чили дахь тэнгисийн эрэг дээрх кабин байшин

Чилийн Валпарайсо мужийн эрэг дээр байрлах кабин байшингаас Номхон далайн өмнөд хэсгийг бүхэлд нь тольдох боломжтой. 67,000 гаруй хандалт авсан уг кабин нь унтлагын өрөө, том цонх бүхий зочны өрөөнөөс бүрддэг.

Гватемал дахь вилла

Атитлан нуурын эрэг дээр байрлах уг шилэн байшин нь Пасажкап уул руу харсан унтлагын өрөө, зочны өрөө болон жижиг цэцэрлэгтэй ба 66,000 гаруй лайк цуглуулж чаджээ.

Вермонтын ойн модон дундах кабин

АНУ-ын Вермонтын ой дахь шилэн кабин нь яг л задгай ойд буй мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Калифорни дахь пуэбло маягийн байшин

@workingholidaystudio-ийн Калифорни муж дахь бяцхан бүтээн байгуулалт болох пуэбло маягийн байшин нь 46,000 гаруй хандалт авч, жагсаалтын тавдугаарт бичигдсэн юм.

Нью-Йорк дахь винтэж байшин

Хамгийн орчин үеийн хотуудын нэг болох Нью-Йоркд винтэж уур амьсгалтай байшинд байрлахыг хүн бүр л хүсэх биз ээ.

Ойн гүн дэх модон байшин

Энэхүү жагсаалтад олон төрлийн байгальтай өвөрмөц байшингууд багтсаны нэг нь АНУ-ын ойн гүнд орших Дарби Хаус юм.

Флоренц дахь сууц

Италийн Флоренц хот дахь хамгийн сайхан байрлалтай сууцыг Airbnb компаниас захиалах боломжтой.

Калифорни дахь кабин

Хоёр унтлагын өрөөтэй энэхүү тохилог кабин нь Калифорнийн Риверсайдийн Сан-Жакинто уулсын дунд байрладаг.

Бразил дахь усан дээрх байшин

Бразилын Сан Пауло нутагт байрлах усан дээрх байшин аравдугаарт жагсчээ.

цааш үзэх