Хайх

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид жуулчдаар дүүрсэн алдарт газруудын оронд хөл хөдөлгөөн багатай, хүмүүсийн тэр бүр мэддэггүй үзэсгэлэнт газруудыг санал болгож байна

Дэлхийн аль ч цэгт нисээд очих боломжтой болсон өнөө цагт overtourism буюу ачааллаа дийлэхээ байсан хэт их аялал жуулчлалын асуудал хаа сайгүй дэлгэрч буй билээ. Селфи авсан олон орны жуулчдын хөл хөдөлгөөн дотоодын оршин суугчдын амар тайван байдлыг болон тухайн газрын экологийг ч устгахад хүргэж байна. Ийм ч учраас бид хүн бүрийн мэддэг алдартай аяллын цэгүүдийн оронд ижил хэмжээний үзэсгэлэнтэй атлаа илүү нам гүм, гайхамшигт газруудыг санал болгож байна.


Кариба нуур, Зимбабве улс

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд (фото 1)

Алгасах: Аризонагийн Зээр Хавцал. Хэт их жуулчдын хөл хөдөлгөөнтэй газар тул байгалийн үзэсгэлэнд анхаарлаа хандуулах нь хүнд билээ.

Оронд нь сонгох: Кариба нуур, Зимбабве. Африкт бүх л сафари аяллууд давтагдашгүй өөр өөр байдаг. Ресторанд хоол зооглонгоо тавганаасаа анааш хооллох нь зугаатай ч Африкийн үзэсгэлэнт байгаль, ан амьтныг явган аяллын хүрээнд үзэж, мэдрэх нь илүү сайхан. Жаргаж буй наранд бутны сүүдэр туссан Кариба нуурын уур амьсгал нам гүн, цэлмэг.

Бен Охау, Шинэ Зеланд улс

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд (фото 2)

Алгасах: Фи Фи Лэ арлын Хат Мая. Хэт их жуулчдаас болж далайн эрэг нь байнгын хөл хөдөлгөөнөөр дүүрсэн, үүнээс ч шалтгаалан далайн шүр нь мөхөж буй учир алгасахад буруудахгүй.

Оронд нь сонгох: Бен Охау уулархаг хязгаар, Шинэ Зиланд улc. Маш олон "хоббит" жуулчдаас хол, уулын өндөрт байрлах кабинд амрах боломж танд олдоно. Өдрийн цагаар олон мянган жилийн хугацаанд үүссэн мөсөн агуйд хөтөчтэй аялал хийж, орой үдэш байшингийнхаа цонхоор тэнгэрийн задал ширтэж суух орчин энд бий.

Лейден хот, Нидерланд Улс

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд (фото 3)

Алгасах: Амстердам хотын Хайрын Гүүр.
Instagram-д зураг тавих хүсэлтээр оочирлосон жуулчдаар дүүрэн жижигхэн гүүрэн дээр бухимдан зогсох шаардлагатай гэж үү?

Оронд нь сонгох: Лейден хот, Нидерланд Улс. Амстердамын хөдөлгөөн ихтэй сувгуудыг алгасаж соёл урлагаар дүүрэн Лейден хотыг зоривол замын хажууд байрлах олон кофены газрын аль нэгэнд нь суун 17-р зууны гайхамшигт барилга бүтээлүүдийг бишрэх боломжтой.

Норт Адамс хот, АНУ

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд (фото 4)

Алгасах: Капилано Дүүжин Гүүр, Канад Улс. Анх 1888 онд баригдаж байсан газраас 70 метрийн өндөрт байрлах түүхэн гүүр боловч мөн л жуулчдын хөдөлгөөн ихтэй, өндрөөс айдаг хүмүүст тохиромжгүй газар юм.

Оронд нь сонгох: Жуулчид Тавтай Морил лодж, Массачусеттс мужийн Норт Адамс хот. 1960-аад онд байгуулагдсан замын хажуугийн буудал нь 2018 онд бүрэн засварт орсон бөгөөд дизайн, урлаг соёл, тансаг хоол болон адал явдал бүгдийг нэг дор олгоно. Энд та үзэсгэлэнтэй буудлын ойр байрлах ой модонд алхах эсвэл Массачусетсийн Орчин Цагийн Урлагийн Музейгээр зочлох боломжтой.

Одесса, Украин улс

Аялал жуучлалд сүйдсэн дэлхийн үзэсгэлэнт газрууд (фото 5)

Алгасах: Парис хотын алдарт Крэмию Гудамж. Уг гудамжны солонгорсон олон өнгийн байшин нь зурган дээр гоё сайхан харагддаг ч оршин суугчид нь Instagram-даа зориулан зураг дарж буй олон жуулчдаас залхаж амар тайван байдал хүсдэг гэнэ.

Оронд нь сонгох: Украин улсын Одесса хотод байрлах Брэдүэй кафе. Уг кафед ороход найруулагч Үэс Андерсоны киноны зурганд орсон мэт сэтгэгдэл төрнө. Алтан зул цэцгийн хэлбэртэй ширээ, ягаан болон улбар шар өнгийн хамба хилэн даавуугаар бүрсэн буйдан дээр сууж кофе уунгаа зураг татуулсны дараа Парис хотоос дутахааргүй сайхан архитектурын шийдэлтэй гудамжаар алхах боломжтой.

 

цааш үзэх