Хайх

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд

Text: Buro.Retelling


Бид өдөр бүр хүний эрүүл мэндэд хортой олон төрлийн химийн бодистой харьцаж буйгаа өөрсдөө ч анзаардаггүй. Хотжилтоос улбаатай агаарын бохирдол, тоосонцор, чанаргүй материалаар хийгдсэн хувцас, гоёл чимэглэл, эм, эмийн бодисын хэт их хэрэглээ, химийн найрлагатай гоо сайхны болон гэр ахуйн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш. Тэгвэл үүний эсрэг тэмцэх хамгийн энгийн арга бол ухамсартай сонголт хийж, үйлдлээ цэгнэх явдал юм. Үүний тулд хүмүүс орчин үед эрүүл мэндэд хоргүй, цэвэр байгалийн гаралтай, амьтан болон хүрээлэн буй орчинд ээлтэй гэсэн шаардлагаар өөрсдийн худалдан авалтаа зааглах болжээ. Тэгвэл нэг үгээр “ногоон” гэх тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн хаанаас олох вэ?


Хүн бүр хөрөнгө оруулагч

Хэрэв бид байгаль, амьтан, хүн төрөлхтний эсрэг элдэв харгислалаас ангид амьдралын хэв маягийг хэвшил болгож чадвал эх дэлхий болон үүний нэгж бутархай бүрийн тавлаг, аюулгүй орчныг бүтээх боломжтой. Тиймээс таны хийх жижиг гэлтгүй алхам бүр гэрэлт ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт мөн. Далайд дусал нэмэр гэдэг шиг хөрөнгө оруулалт “багадна” гэсэн ойлголт үгүй билээ.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 1)

Ухамсартай алхмыг та тэгвэл Латви улсаас гаралтай Purenn брэндээс эхлэх боломжтой. Тус брэнд нь гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог ба 100% ургамлын гаралтай, байгальд ээлтэй савлагаатай гэдгээрээ онцлог. Purenn-ы үүсгэн байгуулагч химич мэргэжилтэй бөгөөд тэрээр гурван хүүхдийн ээж болсноор брэндийнхээ эхлэлийг тавьж байсан гэдэг. “Үрийн зулай үнэрлэхтэй зэрэгцэн миний амьдралд орсон өөрчлөлтийг тоолоод баршгүй. Эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас гадна хүүхдээ хамгаалах эхийн зөн совин минь идэвхжиж энгийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд санааг минь чилээж эхэлсэн юм. Үүнээс ханхлах химийн гаралтай хурц үнэр эдгээр бүтээгдэхүүн нь ямар хортой болохыг надад сануулах шиг болсон. Тиймээс би өндөр үйлчилгээтэй, аюулгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүний эрэлд гарсан ч шаардлагуудад минь нийцсэн хувилбарыг олох маш хүндрэлтэй байлаа. Иймд хүссэн бүтээгдэхүүнээ би өөрийн гараар бүтээхээр шийдсэн” гэх үүсгэн байгуулагчийн сэдлээс улбаалан Purenn брэнд байгуулагдаж байсан юм.


Байгалийн гаралтай орц найрлага

Purenn-ы бүтээгдэхүүнд орсон найрлага байгалийн гаралтай, органик болох нь Германы NCP стандартаар баталгаажсан. Үүнээс гадна бидний дийлэнхдээ хэрэглэж заншсан химийн хурц үнэртэй цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй харьцуулахад Purenn-ээс ердөө найрлагад нь багтсан ургамал, жимс болон цэцэгсийн зөөлөн, таатай үнэр ханхалдаг билээ.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 2)

Арьс болон амьсгалын замын эрхтэн тогтолцоонд ээлтэй

Амьсгалын замаар дамжин маш олон бичил биет, химийн бодис биед нэвчин ордог шиг арьс ч мөн эдгээрийг нэвтрүүлэгч нэг төрлийн ‘’хаалга’’ болдгийг та мэдэх үү? Иймд арьстай шүргэлцэж, агаарт тархаж буй бодис бүхэнд өндөр ач холбогдол өгөх нь зүйтэй юм. Тэр дундаа харшил үүсгэгч агуулсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд үүнтэй холбоотой архаг өвчин сэдрээх, эсвэл шинээр эмгэг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй нүд, хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох хүчин зүйл болдог. Харин Purenn-ы органик найрлагатай бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд розацеа (ягаан батга), экзем, атопийн дерматит, псориаз зэрэг арьсны өвчлөл, мөн бронхит, багтраа гэхчлэн амьсгалын замын өвчин үүсгэгч эх үүсвэр болдоггүй гэдгээрээ онцлог.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 3)

“Дэлхий нийт хүн амын 20% нь цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс үүдсэн харшил, харшил төст эмгэгт амьдралдаа дор хаяж нэг удаа өртсөн байдаг”


Ус гамнагч хүчин зүйл

Ихэнх аяга таваг угаагч, угаалгын нунтаг, ариутгалын бодисууд аммонийн сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, парабен, болон бусад өнгө, үнэр оруулагч агуулсан байдаг тул хэрэглэсний дараа цэвэр усаар маш сайн зайлж ‘’ариутгах’’ шаардлагатай болдог. Энэ нь усны хэт ашиглалтыг нэмэгдүүлж, цэвэр усны нөөцөөс “хумсалдаг” сөрөг үр дагавартай. Тэгвэл Purenn-д эдгээр найрлагын аль нь ч ороогүй тул багахан усаар зайлахад л хангалттай билээ. 

Үүнээс гадна хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 4)

Амьтад ч бас мэдэрдэг

АНУ-ын лабораториудад жил бүр хулгана, харх, мэлхий, нохой, муур, туулай, сармагчин зэрэг 110 сая гаруй амьтныг биологи, анагаах ухааны сургалт, эм, хоол хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүний шинжилгээ хийхэд ашиглан устгаж байна. Амьтдыг хорт утаагаар амьсгалуулж, хөдөлгөөнийг нь олон цагаар хорьж, гавлын ясыг нь цоолж, арьсыг нь түлэх зэргээр тарчлаах үзэгдэл оршсоор. Туршилтаас гадна лабораторид байгаа амьтад байгалийн гэсэн тодотголтой бүх зүйлээс тусгаарлагдаж, үржил шимгүй торонд хоригддог. Purenn үүний эсрэг хатуу зогсдог учраас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ нэг ч амьтан дээр ямар ч туршилт хийдэггүй билээ. Брэндийн зүгээс амьтад ч бас мэдэрдэг, бүгд ижил тэгш эрхтэй гэдэгтэй санал нэгддэг ба тэдэнд хүндэтгэлтэй хандахыг эрхэм зорилгоо болгодог юм.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 5)

НЭГ МИНУТ = НЭГ САЯ ХУВАНЦАР

Хуванцар нь хүн төрөлхтний бүтээсэн томоохон инновацуудын нэг яахын аргагүй мөн ч гэлээ хил хязгааргүй үйлдвэрлэлтийн уршгаар сүүлийн 30 жилд л гэхэд хуванцрын хэрэглээ өмнөхтэйгөө харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ. Энэ нь 460 сая тонноор хэмжигдэхүйц үзүүлэлт юм.

Тэгвэл статистикаас авч үзэх юм бол дэлхий дээр нэг минут тутамд нэг сая хуванцар үйлдвэрлэгддэг цочирдом тоо бий. Үүнээс 36 орчим хувийг хүнсний зориулалттай бүтээгдэхүүний сав, баглаа, боодол эзэлдэг бол тэдгээрийн 85 хувь нь зохицуулалтгүй хог хаягдал болж хогийн цэг дээр овоордог. Тиймээс бид хуванцрын хэрэглээн дээр хөнгөн хуумгай хандсан хэвээр үлдвэл усны экосистем үгүй болох, маш олон амьтны төрөл зүйл устах аюултай.

Иймд Purenn брэнд өөрсдийн бүтээгдэхүүнээ дахин боловсруулсан сав баглаа боодолтойгоор гаргадаг ба байгальд 100% задардаг гэдгээрээ маш том давуу талтай юм.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 6)

Purenn брэнд:

  • Органик найрлагатай,
  • Дахин боловсруулсан сав баглаа боодолтой,
  • Өнгө оруулагчгүй,
  • Генийн өөрчлөлтгүй,
  • Парабенгүй,
  • Амьтан дээр туршигдаагүй,
  • Байгальд 100% задран уусдаг.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 7)
Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог Purenn брэнд (фото 8)


Purenn Mongolia

Утас: 8008 4311

Facebook: Purenn-ORGANIC Family

Instagram: @purenn.mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх